Хөл хорио фитнесийн салбарт хувьсал авчрав
Эрүүл мэндийн менежмент 2020/06/17
Орчин үеийн чимээгүй тахал гэгддэг хэт таргалалтын эсрэг фитнесийн салбар эрчимтэй хөгжиж, 2018 онд өртөг нь 94 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч сая гаруй хүн халдварласан шинэ коронавирусийн тархалтын эсрэг олон улсад хөл хорио тогтоож, хүмүүсийг гэрээсээ гарахыг хязгаарласнаар фитнесийн салбарт гэнэтийн өөрчлөлт авчирчээ. Тухайлбал, АНУ, Канад, Австрали, Францад салбартай Modo иогийн студи гэрийн хорионд байгаа хүмүүст зориулан онлайн хэлбэрээр хичээлээ зааж, инстаграм хуудсаараа үнэгүй цацаж эхэлжээ.