© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эрүүл мэндийн менежмент

Монгол эмч нар олон улсын цахим хуралд оролцлоо

6-р сарын 10-12-ны өдрүүдэд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Олон улсын SPIN 2021 симпозиум болж өндөрлөлөө.

Энэхүү хурал нь 1986 оноос хойш тасралтгүй 36 дахи жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Уг арга хэмжээг Швед улсын нэрт Профессор, Сурфактантын эмчилгээг үндэслэгч Бенгт Робертсон болон Европын нярай судлаачид, эрдэмтдийн бүлэг үндэслэжээ.

Энэ удаагийн сургалтад олон улсын 43 орноос 3500 эмч цахим байдлаар оролцсоны дотор Монгол Улсаас ЭХЭМҮТ-ийн Клиникийн профессор, АУ-ы магистр ЭХЭМҮТ-ын Зөвлөх С.Энхтуяа эмчийн ахалсан 21 аймаг, нийслэлийн 50 гаруй нярайн эмч нар оролцсоноороо онцлогтой. Тус хурлаар сурфактант эмчилгээний шинэ арга барил, дутуу нярайн уушги, амьсгал хямралын оношилгоо, эмчилгээний стратегийн талаарх хамгийн сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн харилцан санал солилцсон байна.

SPIN 2021 олон улсын симпозиумын ерөнхий зохион байгуулагчаар дутуу нярайн амьсгал хямралын үндсэн эмчилгээ Куросурф /Сурфактант/ бэлдмэлийн үйлдвэрлэгч CHIESI /Кейси/ компани ажилласан байна. Тус компанитай Монгол Эм Импекс Концерн 2013 оноос эхлэн дутуу нярайн амьсгал хямралын эмчилгээний Куросурф бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Уг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр дутуу нярайд зонхилон тохиолддог амьсгал хямрал, түүнээс шалтгаалах хүндрэл, эндэгдлийг бууруулахад томоохон үр дүнтэй алхам болсон. Энэхүү ажилд ЭХЭМҮТ-н удирдлага, нярайн эмч нар идэвхтэй дэмжин хамтран ажилласан байна. Монгол Улсад жилд дунджаар 90,000 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг. Үүний багагүй хувийг дутуу нярай эзэлдэг бөгөөд ийм нярайд эрүүл мэндийн олон хүндрэл бэрхшээл тулгардаг. Өнгөрөгч 4 сард Улаанбаатар хотын хэмжээнд 2500 граммаас бага жинтэй 140 гаруй хүүхэд мэндэлсэн байна.

Эм бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх, нутагшуулахад эмч мэргэжилтнүүдийг сургах, тэдний мэдлэг, чадварыг дэмжих нь эмчилгээний үр дүнтэй шууд холбоотой. Монгол Эм Импэкс Концерн Куросурф бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлсэн үеэс эхлэн Монголын эмч нарыг сургах, орчин үеийн эмчилгээний чиг хандлага, арга барилын сүүлийн үеийн мэдээллийг хүргэхэд анхаарч жил бүр гадаадын эрдэмтэн, профессоруудыг оролцуулсан сургалтын арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний үр дүнд Куросурф бэлдмэлийн тусламжтай өнөөдрийг хүртэл 5000 орчим дутуу нярайн амь насыг авраад байна.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..