" КОВИД-19-өөр өвчилсөн эх болон ургийн амь насыг аврахын тулд хугацаанаас нь өмнө кесар хагалгаагаар төрүүлж байна"
Эх барих ,эмэгтэйчүүдийн эрүүл мэнд 2021/06/21
ХӨСҮТ-ийн нөхцөл байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар 389 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь маш хүнд 17, хүнд 70 орчим өвчтөн байгаа. Хавсарсан өвчтэй, өндөр настай хүмүүсээс гадна жирэмсэн эхчүүд хүндэрч эхэлсэн. 17 маш хүнд хүний тав нь жирэмсэн болон төрсөн эхчүүд байгаа. Энэ бүлгийн хүмүүс вакцин хийлгээгүй учраас хүнд, маш хүнд хэлбэрээр өвчилж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэхэд хүрч байна