Зүрхний цочмог дутагдлын ерөнхий менежмент
Зүрх судас 2020/06/09
Зүрхний цочмог дутагдал гэсэн онош баттай тавигдсаны дараа яаралтай хийх зүйл бол амилуулах тусламж үзүүлэх юм. Хэрэв өвчтөн тамирдсан, ухаан санаа хямарсан, амьсгалын замын бэрхшээлтэй бол өвчин намдаах арга хэмжээ яаралтай авна. Дараа нь амьсгал, зүрх судасны үйлийг тогтворжуулж, дэмжих ба титмийн перфузийг хангалттай байлгахын тулд систолын даралтыг > 90мм.муб байлгана.