Нүд хуурайших өвчлөл гэж юу вэ? Яагаад нүд хуурайшдаг вэ?
Нүд судлал 2020/07/02
Нүд хуурайших өвчлөл нь монгол шиг цаг уурын эрс тэс нөхцөлтэй орны хувьд нүд түгээмэл өвчлөлийн нэг юм. Нүд хуурайших өвчлөлийн талаар ярихын өмнө нүдний чийгшилийг барьж, хамгаалдаг нулимсны талаар мэдэх хэрэгтэй. Нулимс нь нүдийг чийгшүүлж, нүдэнд орсон гадны биетийг гаргах, мөн халдвар орохоос урьдчилан сэргийлдэг. Нулимс хангалттай бүрэлдэхгүй үед нүд хуурайших, аргах, улайх, хорсох шинж тэмдэг илэрдэг. Нүд цавчих бүрд нулимс бүрэлдэж, нүдний өнгөн хэсгийг бүрхдэг.