СУДАЛГАА: 2020 оны аравдугаар сард 5,000 хүнд судалгаа хийхэд 1.2 хувьд нь КОВИД-ийн эсрэг биет үүссэн байжээ
Нийгмийн эрүүл мэнд 2021/04/29
КОВИД-19-ийн халдвар дэлхийн хэмжээний цар тахал болсонтой холбоотойгоор улс орнууд судалгаа шинжилгээний ажлыг өргөнөөр эхлүүлсэн. ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүс буюу манай улс хамрагддаг бүсээс улс орнуудад судалгаа хийхийг уриалсан. Ингээд судалгааны үлгэрчилсэн протокол гаргасан. Энэ дагуу нь улс орнууд судалгаа хийгээд явж байгаа. Манай улсын ЭМЯ эдгээр судалгаануудад бүгдэд нь оролцож явна гэдэг саналаа гаргасан бөгөөд эхний ээлжид ойрын хавьтагчийн судалгаа, хүн амын насны бүлэгт суурилсан халдварын тархалтын эрчмийн судалгааны чиглэл дэмжигдсэн.