© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эрүүл мэндийн менежмент

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ – 1

Бүх Монголчуудынхаа элэг бүтэн амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, асрагч, ажилтнууд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд миний бие нэр дэвшин сонгогдож, төрийн эрх барих дээд байгууллагад эрүүл мэндийн салбарынхан та бүхнийхээ дуу хоолойг хүргэж, салбараа хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүддээ Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхнийхээ санал, санаачлагыг тусгаж ажиллах болно.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалж энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээ цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
СЭДЭВ. “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдол
ХУГАЦАА. 2021 оны 2 сарын 05-ны өдрийн 15.00 цаг
АШИГЛАХ ПРОГРАММ. Zoom платформ /Zoom-д компьютер ашиглан эсвэл гар утсандаа суулган утсаараа орох боломжтой/
УУЛЗАЛТЫН ДУГААР, НУУЦ ҮГ. Цахим хэлэлцүүлэгт оролцох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань доорх линкээр орж бүртгүүлээрэй. Хэлэлцүүлэг болох өдөр буюу 2 сарын 05-ны өдрийн Баасан гарагийн 12 цагаас өмнө та бүхний бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утасны дугаараар уулзалтын дугаар, нууц үгийг явуулах болно.
2021 оны 2 сарын 05-ны өдрийн 14.00 цаг гэхэд Zoom платформд тусгайлан уулзалтын өрөөг үүсгэх ба та бүхэн компьютер эсвэл гар утаснаасаа доорх холбоос дээр шууд дараад уулзалтын өрөөнд орох боломжтой.
Эсвэл та www.zoom.us гэж бичиж zoom хуудас руу ороод Join meeting гэж баруун дээд буланд дараад уулзалтын дугаар, нууц үгийг бичээд орж болно.
Тодруулах зүйл гарвал манай ажлын албаны 88063020 дугаарт холбогдоно уу.
Гар утсандаа суулган орох youtube видео заавар бичлэгийг доорх холбоосыг дарж үзээрэй.
Цахим уулзалтад идэвхтэй оролцоорой. Амжилт
2021.02.03
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..