" Харшлаас covid-19-ийн гол ялгаа нь халуурч, булчин өвдөх"
Харшил судлал & клиник иммунологи 2021/04/15
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр суурьшмал хотын амьдралд шилжиж байна.Үйлдвэржилт, барилга, орчны бохирдолт, олон төрлийн химийн бодис, органик бус хоол хүнс, бордоо, химийн бодисоор бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээний бодис, тоос шороо гээд маш олон төрлийн бодистой бие организм учирч байна. Нөгөө талаар хүн эрүүл ахуйн хэм хэмжээ сайн хангагдсан орчинд амьдрахын хэрээр дархлаа тогтолцооны халдварын эсрэг тэмцэх чадварт өөрчлөлт орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлаа тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварын зүйлээр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй.