ХАЙРСТ ҮЛД ӨВЧНИЙ ҮЕД МЕТОТРЕКСАТ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ТУХАЙ
Арьс судлал 2020/06/03
Хайрст үлд нь нийт хүн амын 2-4% хамардаг архаг, дахилтат явцтай өвчин бөгөөд хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс шинж тэмдгийг хянах, тохиромжтой эмчилгээг сонгох нь арьс судлаач нарт тулгамдсан асуудал хэвээрээ байдаг.
Эмчилгээ нь нэг талдаа үр дүнтэй нөгөө талдаа аюулгүй, найдвартай байх шаардлагатай байдаг. Метотрексат (MTX) нь хайрст үлдийн эмчилгээний сонголтын нэг болдог ба үүнийг дангаар нь эсвэл хавсруулан эмчилгээнд хийхэд тохиромжтой байдаг. Уг тойм нь хайрст үлд өвчний үед метотрексатыг эмчилгээнд хэрэглэж буй орчин үеийн удирдамжуудын тухай нэгтгэн дурдсан байгаа.