А.Буяндэлгэр: " Би сахаргүй" гэдэг хүн олон бий, гэвч өвчлөл аль хэдийн эхэлсэн байдаг.
Чихрийн шижин ба дотоод шүүрэл 2021/01/19
Нэг зүйлийг сонирхуулъя. 1913 онд Германы эмч нар Африкийн зарим улсад очиж судалгаа хийсэн байна. Гурил, чихэр, болон бусад сахарын агууламжийг ихэсгэдэг бүтээгдэхүүн очоогүй байсан үед юм гэнэ. Тухайн үед судалгаанд оролцсон иргэдийн шүд эрүүл, хоолойн махгүй, мухар олгой ургаагүй, хорт хавдаргүй, ямар ч таргалалтгүй, цусны өвчингүй байж. Үүнийгээ баримтжуулж, баталгаажуулаад буцсан байна. Харин 30 жилийн дараа Африкт очиход иргэдийнх нь дунд төрөл бүрийн өвчлөл бий болсон гэдгийг нь тэмдэглэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, хүнсний хэрэглээнд нь шинэ бүтээгдэхүүнүүд нэвтэрсэн гэсэн үг. Бидний эмээ, өвөө, аав, ээж хүйтэн сэрүүнд өөх, тостой, илчлэг сайтай хоол, зундаа цагаан идээгээ хэрэглэдэг байсан. Өвчлөлөөс хол байсан гол шалтгаан нь энэ. Өнгөрсөн цэрэг татлагын дүнгээр л гэхэд, эрүүл шүдтэй хүний тоо хангалттай хэмжээнд хүрч чадаагүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улс ходоодны болон элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлчихсэн явж байна. Иргэдийн маань гурил, цагаан будаа, чихрийн хэрэглээ хэт өндөр байна. Тиймээс өөхтэй мах ид гэж дахин зөвлөе. Хүнсний ногооноос байцайг оруулж болно.