© MedBook.mn. 2011-2021
Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл, клиник туршилт, зөвлөгөө - Өнөөдөр Медбүүк дээр нийтлэгдэнэ

Медбүүк сүлжээний нууцлалын бодлого

       Энэхүү Нууцлалын бодлого нь “Нээлттэй ном” НҮТББ ("Медбүүк" цаашид "бид",  "бидний" гэх) вэбсайт, гар утасны програм болон бусад нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээ, мэдээллийг нийтлэхтэй  холбоотой хувийн нууцлалын харилцааг зохицуулахад оршино. Эрүүл мэндтэй холбоотой мэдээ, лавлах мэдээлэл, төсөл хөтөлбөр, имэйл, эрдэм шинжилгээний материал, судалгаатай танилцах болон хэлэлцүүлгийн форм ашиглах, нийгэмд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор медбүүк сүлжээнд нийтлэгдэх мэдээ, мэдээллийг (хамтад нь "Үйлчилгээ" гэх) эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, иргэн, байгууллага энэхүү нууцлалын бодлоготой танилцсаны үндсэн дээр ашиглана уу.

Энэхүү нууцлалын бодлого нь бусад байгууллагын мөрдөж байгаа нууцлалын бодлоготой хамаарал бүхий мэдээ мэдээлэл, үйлчилгээнд хамаарахгүй.

Бид оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдсан мэдээллийг Медбүүкт байршуулах бол зохиогчийн эрхийн тухай хууль, дүрэм журмыг баримтлах болно. 

Та үйлчилгээг ашиглах эсэхээ сонгох боломжтой.

Та Медбүүк-ийн үйлчилгээг ашиглах талаар энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, шилжүүлэх, ашиглах тухай уншиж танилцсаныг тань илэрхийлж буй болно. 

Хэрэв энэхүү Нууцлалын бодлогод тодорхойлсны дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцлийг зөвшөөрөхгүй бол Медбүүк-ийн үйлчилгээг ашиглах ёсгүй.

Үйлчилгээг ашигласнаар таны хувийн мэдээллийг Медбүүк-ийн мэдээллийн сан байрших аль ч улсад хадгалах болон бусад хэлбэрээр боловсруулахад татгалзахгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Зарим улсад нийтлэг мөрддөг хувь хүний нууцын тухай болон хувийн өгөгдөл хамгаалах хууль, журам нь таны оршин сууж байгаа улсад мөрдөгддөг хуулиас ялгаатай байж болохыг анхаарна уу.

Мэдээлэл цуглуулах

Мэдээллийг дараах байдлаар цуглуулна:

  • Бүртгэл. Үйлчилгээг ашиглахын тулд та өөрийн нэр, имэйл хаяг, шуудангийн код, мэргэжил, ажил гэх мэт хувийн мэдээллээ бүртгүүлэхээс гадна эмнэлгийн лицензийн дугаараа бүртгүүлэх шаардлагатай. Та бүртгүүлсэн хувийн мэдээллээ хүссэн үедээ шинэчлэх эсвэл нэмэлт өөрчлөлт хийх бүрэн боломжтой байх бөгөөд шаардлагатай тохиолдолд Медбүүкийн харилцагчид үйлчлэх төвөөр дамжуулан туслалцаа авах боломжтой.
  • Үйлчилгээний мэдээлэл. Та и-мэйл хаяг нээсэн эсэхээс үл хамааран манай мэдээ, мэдээллийн хэсэг, зар сурталчилгаа, төлбөртэй мэдээллийн хэсгийн холбоос дээр дарж хайлт хийх, үйлчилгээний холбоосыг дарж байгаа тохиолдол бүрт Үйлчилгээний ашиглалтын мэдээлэл болон IP хаяг, веб хөтөчийн мэдээлэл (URL-ийг оруулаад), күүкийн мэдээлэл, сурталчилгааны ID (гар утасны төхөөрөмжтэй холбоотой сурталчилгааны хувьд хэрэглэгчийн төхөөрөмжийн дугаар гэх мэт) зэрэг мэдээллийг автоматаар цуглуулна. Медбүүкийг ашиглахтай холбоотой күүки болон бусад технологи ашиглах талаархи мэдээллийг манай күүкийн бодлогоос харна уу.
  • Зах зээлийн судалгаа. Бизнесийн болон судалгааны зорилгоор  судалгаанд хамрагдахыг санал болгож болно. Зарим тохиолдолд эргэн холбоо барьж (жишээ нь, и-мэйл эсвэл утсаар) хувийн мэдээллээ өгөхийг танаас хүсэж болно.
  • Олон нийтийн хэлэлцүүлэг. Таныг хэлэлцүүлгийн болон бусад олон нийтийн форумд сэтгэгдэл оруулахад хэрэглэгчийн нэр, мэргэжил, зэрэг хувийн мэдээлэл форумд нийтлэгдэх болно. Та профайл тохиргоог өөрчлөн нэмэлт мэдээлэл, зураг нэмэх, засварлах боломжтой. Олон нийтийн форумд нийтлэгдсэн мэдээлэл нь Медбүүкийн ашиглалтын нөхцөлд заасны дагуу гуравдагч этгээд ашиглах боломжтой.
  • Мэдээлэл ба бүртгэлийн маягт. Зарим тохиолдолд гуравдагч этгээдээс, тухайлбал, хөрөнгө оруулагчаас нэмэлт мэдээлэл хүсвэл \жишээлбэл: борлуулалтын төлөөлөгчтэй уулзах, шууд маркетинг гэх мэт\ хувийн мэдээлэл нэмэлтээр өгөхийг танаас хүсч болно.
  • Гуравдагч этгээдийн эх сурвалжаас авсан мэдээлэл. Манай үйлчилгээг ашиглахад танд туслах үүднээс гуравдагч талын эх сурвалжаас нэмэлт мэдээлэл авах боломжтой байна. Жишээлбэл, бид гуравдагч этгээдийн эх үүсвэрээс авсан мэдээллийг таны бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах, шинэчлэх зорилгоор эсвэл Үйлчилгээг тохиромжтой байдлаар тохируулах зорилгоор ашиглана.
  • Бүртгүүлээгүй хэрэглэгчид. Та Медбүүк-ийн зүгээс үзүүлж буй бүх үйлчилгээнд хамрагдахын тулд бүртгүүлэх шаардлагатай боловч зарим үйлчилгээнд бүртгүүлэхгүйгээр ашиглах боломжтой байна. Та бүртгүүлээгүй байсан ч бид күүки болон бусад технологи ашиглан таны үйлчилгээ ашигласан тухай мэдээллийг цуглуулна. Цуглуулах боломжтой мэдээлэлд  веб хөтөчийн төрөл, үзсэн материал, нэвтэрсэн цаг, огноо зэрэг байна.

Таны мэдээллийг хэрхэн ашиглах вэ

Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:

  • Үйлчилгээ үзүүлэх. Үйлчилгээг сайжруулах, шинэ үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор ашиглах.
  • Гишүүдийн танилцуулга. Таны Үйлчилгээ ашигласан мэдээллийг цуглуулж бүртгэлийн мэдээллийг тухай бүр шинэчилэх зорилгоор (“Гишүүний профайл”). 
  • Харилцаа холбоо. Медбүүк-ийн гишүүнээр бүртгүүлснээр холбогдох хууль, журмын дагуу, төрөл бүрийн сувгаар дамжуулан /имэйлийг оролцуулан/  ивээн тэтгэгч, түүний дотор эмийн компаниудын сурталчилгаа болон бусад сурталчилгааны материалуудыг хүргүүлж болно.
  • Зар сурталчилгааг тохируулах. Таны хувийн мэдээлэлд үндэслэн зар, сурталчилгааг шууд харуулж болно. Жишээлбэл, Медбүүк нь зүрх судасны эмч гэж бүртгүүлсэн эсвэл манай үйлчилгээнээс кардиологийн агуулгыг үзсэн хэрэглэгчид тус сүлжээн доторхи тодорхой нэг зүрхний бүтээгдэхүүний сурталчилгаа, гуравдагч этгээдийн вэбсайтын линкийг  имэйлээр дамжуулан танд хүргэж болно.
  • Шалгах зорилго. Бид таныг Медбүүк ийг ашиглах үед бүртгэлтэй гишүүн эсэх, мэргэжлийн итгэмжлэлийг баталгаажуулах зорилгоор  гуравдагч этгээдийн мэдээллийн эх үүсвэрээс тулган шалгаж болно. Шаардлагатай тохиолдолд Таныг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн эсэхийг батлахыг шаардаж болно. Хэрэв та манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд медбоокд нэвтрэх эрхийг цуцлах болно. Бүртгэлтэй гишүүдийг баталгаажуулах арга хэмжээ авах боловч тэдний хэн болох, мэргэжлийн үнэмлэх, лицензийн үнэн бодит эсэх талаар бид баталгаа өгөхгүй.
  • Хэрэглэгчийн бүртгэлийн удирдлага. Бид таны хувийн мэдээллийг хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, санал, хүсэлтэд хариу өгөх,  мөн шинэ Үйлчилгээний талаар и-мэйл илгээх хэлбэрээр ашиглана.

Мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах

Таны хувийн мэдээллийг дараах нөхцөлд гуравдагч этгээдтэй хуваалцаж болно:

  • Үйлчилгээ үзүүлэгчид. Бид Медбүүк-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор имэйл удирдлага, мэдээ, мэдээлэл байршуулах, аналитик хийх, маркетинг, зар сурталчилгаа байршуулах, зах зээлийн судалгаа,  менежмент хийх, аюулгүй байдлыг хангах, төлбөр тооцоо хийх зэргээр гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах тохиолдолд эдгээр үйлчилгээ үзүүлэгчдэд  хувийн мэдээллийг хязгаартай ашиглахыг зөвшөөрөх шаардлагатай байдаг.
  • Медбүүк нь хууль тогтоомжийн дагуу эрх бүхий хууль, хяналтын байгууллага, албан тушаалтнаас хүсэлт, шаардлага гаргаснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад задруулахгүй.
  • Гишүүнлэлийн профэйл. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Mедбүүк нь Гуравдагч этгээдэд марктингийн зорилгоор ашиглаж болох боломжтой мэдээллийг өгч болно. 
  • Эрүүл мэндийн тасралтгүй боловсрол. Медбүүк нь Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх зөвлөл, Эрүүл мэнд хөгжлийн төв, Эмийн магадлан итгэмжлэх зөвлөлтэй хамтран эрүүл мэндийн чиглэлээр тасралтгүй боловсрол олгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг тул хувийн мэдээллийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад гаргаж өгөх шаардлагатай байдаг.
  • Медбүүк-ийн нэвтрэх эрх ашиглан өөр вэбсайт руу хандах. Зарим бусад вэбсайтуудад таны хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтрэх боломжийг олгож болно. Хэрэв та өөрийн Медбоок хандалт ашиглан бусад вэбсайтад нэвтрэхийг зөвшөөрсөн үйлдэл хийсэн тохиолдолд бид таны бүртгэлийн мэдээллийг дамжуулах боломжтой. Та өөрийн хандалтын мэдээллийг ашиглан бусад вебсайтад нэвтрэхээсээ өмнө гуравдагч талын вэбсайтын нууцлалын бодлоготой уншиж, танилцахыг зөвлөж байна.
  • Эмийн гаж нөлөө мэдэгдэх. Хэрэв та эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн төхөөрөмжтэй холбоотой сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгөх юм бол холбогдох мэдээллийг тухайн байгууллагад тайлагнах болно.
  • Зөвшөөрөл. Бид таны хувийн мэдээллийг тухайн үед таны зөвшөөрөлтэйгээр гуравдагч этгээдэд дамжуулж болно.
  • Нийгмийн мэдээллийн сүлжээ. Бид вэбсайт, нийгмийн мэдээллийн сүлжээний платформтай харилцах, жишээлбэл нийтлэл хуваалцах боломжийг олгож болно. Та нийгмийн сүлжээний платформын холбогдох  нууцлалын тохиргоог ашиглан тохируулж болно.
  • Эрхээ шилжүүлэх ба Түншлэл. Бид хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглах бөгөөд гишүүнчлэл (манай компани ба түүний охин компаниуд) хуваалцаж болно. Жишээлбэл, комданы хувийг өөр байгууллагад зарах, нэгдэх, эсхүл зарах, дампуурах зэрэг үйл ажиллагааны үр дүнд компанийн хяналт өөрчлөгдсөнтэй холбогдуулан бид таны хувийн мэдээллийг эрх шилжсэн байгууллага руу шилжүүлэх эрхтэй.
  • Хууль эрх зүйн шаардлага. Хувийн мэдээллийг эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу хууль, журмын хүрээнд (эрэн хайх ажиллагаа, нэхэмжлэл, шүүхийн тогтоол биелүүлэх, үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах шаардлагыг хангах)  мэдээллийг гаргаж болно.

Мэдээллийн аюулгүй байдал

Бид хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэх, ашиглах, задлах, санамсаргүй алдагдахаас хамгаалах техник, технологийн болон зохион байгуулалтын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болно.

Таны хувийн мэдээллийг тусгах үед тухайн мэдээллийг шифрлэх эсвэл SSL холболт (Secure Socket Layer) технологийг ашигладаг.

Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийн аюулгүй байдал, нууцлалыг хариуцна.

Харамсалтай нь хамгаалалтын ямар ч арга, хэрэгсэл ашигласан нь аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн баталгаа болж чадахгүй.

Сонголт ба хяналт

  • Бүртгэлийн мэдээлэл. Та бүртгэлтэй холбоотой мэдээллийг өөрийн хувийн профайл дээр ямар ч үед шинэчлэх боломжтой. Мөн MedbookCustomerSupport@medbook.mn хаягаар Хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй холбоо барьж, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх, устгахыг хүсч болно. Таны бүртгэлийн мэдээлэл устгагдсан ч бизнесийн зорилгоор судалгаа, аналитик, тайлан гэх мэт мэдээллийг илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.
  • Күүки. Ихэнх веб хөтөч програм нь күүки, түүний дотор гуравдагч талын күүки татгалзахаар тохируулж болох боловч хэрэв та манай күүкигээс татгалзахаар тохируулсан бол нэвтрэх болон ашиглах боломж тань зарим тохиолдолд хязгаарлагдах болно. Күүкээс татгалзах талаар нэмэлт мэдээлэл авах бол манай күүкийн бодлогыг харна уу.
  • Сонирхолд тулгуурласан зар. Та дээр дурдсанчлан күүки татгалзах тохиргоо хийсний үндсэн дээр манай вэбсайт дээрх сонирхолд тулгуурласан зараас татгалзаж болно. Та күүкиг татгалзаж, сонирхолд тулгуурласан зар сурталчилгаанаас татгалзсан ч ерөнхий заруудыг хүлээн авах болно гэдгийг анхаарна уу. Онлайнаар зар сурталчилгаа, ялангуяа гуравдагч талын зар сурталчилгааг хэрхэн тохируулах талаар Дижитал зар сурталчилгааны http://medbook.mn/page/42/ хаягаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
  • Гар утаснаас зар сурталчилгаанаас татгалзах. Та өөрийн мобайл төхөөрөмж дээр "Хязгаарлагдмал зар сурталчилгааг харах" тохиргоо эсвэл "Зар сурталчилгаа ашиглахаас татгалзах" тохиргоог идэвхжүүлж болно. Энэ нь зар сурталчилгааг үзэхээс урьдчилан сэргийлэх боловч төхөөрөмжийн зар сурталчилгааны тодорхойлогчийг ашиглах боломжийг хязгаарлах болно. Та төхөөрөмжийнхөө тохиргоо ашиглан байршлын тодорхой мэдээлэл дамжуулахыг идэвхгүй болгож болно.
  • И-мэйл харилцаа холбоо. Хэрэв та биднээс тодорхой төрлийн мэдээллийг имэйлээр хүлээн авахыг хүсэхгүй бол имэйлийн тохиргоо хэсэгт байрлах "бүртгэлээс хасах" холбоос дээр дарж зааврын дагуу цуцална уу. Мөн захиалгын мэдээллийн тохиргоог удирдах боломжтой. Бид гишүүд рүү илгээдэг зарим имэйлийн харилцаа холбоо нь үйлчилгээтэй холбоотой тул та Mедбүүк сүлжээний гишүүн бол эдгээр имэйлийг хүлээн авахаас цуцалж болохгүй. Хэрэв та бидэнд нэгээс олон и-мэйл хаяг өгсөн бол цуцлаагүй бүх и-мэйл хаягаар тантай холбоо барих болно.
  • Мэдэгдэл илгээх. Бид танд хамааралтай гэж үзсэн удахгүй болох үйл явдлууд болон сурталчилгааны талаар үе үе мэдэгдэл хүргүүлж болно. Хэрэв та мэдэгдлийг хүлээн авахыг хүсэхгүй бол төхөөрөмжийн түвшинд тохируулж болно.

 

Хүүхдийн нууцлал

Медбүүк сүлжээ болон түүнийг дагалдах үйлчилгээ нь насанд хүрэгчдэд зориулагдсан ба 18-аас доош насны хүүхдүүдэд ашиглахад зориулагдаагүй болно. Бид 18-аас доош насны хүний хувийн мэдээллийг цуглуулдаггүй болно.

Нууцлалын бодлогын өөрчлөлт

Бид энэхүү Нууцлалын бодлогыг ямар ч үед өөрчлөх эрхтэй. Хэрэв энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд танд имэйлээр (таны бүртгүүлсэн имэйл хаяг) эсвэл өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө вэбд нийтлэх замаар нийтэд хүргэнэ. Нууцлалын бодлогын талаарх хамгийн сүүлийн мэдээлэлтэй танилцахын тулд Нууцлалын бодлогыг үе үе шалгаж байхыг зөвлөж байна. Энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх болно.

Холбоо барих

Хэрэв танд Үйлчилгээний талаар асуух тодруулах зүйл байвал customersupport@medbook.mn хаягаар Хэрэглэгчийн дэмжих төвтэй холбоо барина уу.

"Нээлттэй ном" ТББ

МУ, Чингэлтэй дүүрэг, Нуурын гудамж, 23 - 18-1

Утас: 91114054

 

Хүчин төгөлдөр болох хугацаа: 2020 оны 10-р сарын 19