Оросын фитнес бизнесийн загвар өөрчлөгдөж, үнэ нь нэмэгдэх нь тодорхой байна хэмээн Фитнесийн салбарын операторуудын ассоциацийн гишүүн Анастасия Юсина ярьжээ.
Коронавирусийн тархалтын улмаас 2020 оны гуравдугаар сарын 21-нээс ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын шийдвэрээр фитнес төвүүд, усан сангууд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Энэ маягаар цаашид удаан үргэлжилбэл фитнесийн бизнес дампуурна хэмээн энэ чиглэлийн бизнес эрхлэгчид байр сууриа илэрхийлж эхэлжээ.
"Манай бизнесийн маржин өндөр биш, зөвхөн эргэлтийн хөрөнгөөрөө амьдардаг. Коронавирусийн улмаас гуравдугаар сараас орлогогүй байна. Фитнес клубүүд бизнесийн загвараа өөрчлөхөөс өөр аргагүй болж байх шиг байна. Олон хүнийг хамарсан үйлчилгээ явцгүй болж байна. Амьдрахын тулд ганцаарчилсан, эсвэл хоёр, гурван үйлчлүүлэгчээс хэтрүүлэлгүй нэг удаа үйлчлэх загвар руу орохоос өөр аргагүй” хэмээн энэ салбарынхны дунд зохион байгуулсан онлайн хэлэлцүүлгийн үеэр Анастасия Юсина хэллээ.
Фитнесс клубууд гишүүнчлэлийн загвараа халж, аль болох үйлчлүүлэгчийн халдвар авахгүй байх аюулгүй байдлыг хангасан хэлбэр сонгох хэрэгтэй болж байгаатай фитнесийн үйлчилгээ эрхлэгчид санал нэгджээ. Ингэсэн нөхцөлд үнээ нэмэхээс өөр аргагүй хэмээн мөн ярилцсан байна.