Цусан суулга буюу шигелла халдвар
Хүүхэд судлал 2020/06/09
Шигелла зүйлийн эмгэг төрөгчид бүдүүн гэдсэнд анхдагчаар халдварлаж усархаг эсвэл шингэн суулгах шинжээр илрэхдээ биед ямар ч өөрчлөлтгүй эсвэл өндөр халуурах, хэвлийгээр базлаж өвдөх, ойр ойрхон суулгах, салсархаг эсвэл цустай юм уу цусгүй суулгахтай хавсран өргөн цар хүрээгээр илэрдэг. Шигелла цусан суулга серотип 1 эмгэгтөрөгчийн шалтгаантай бол өвчин илүү хүнд илэрч үжил, псевдомембрант колит (pseudomembranous colitis), хорт мегаколон (toxic megacolon), гэдэс цооролт, цус задрал, цус задрал – уремийн синдром (ГУС) – (hemolytic-uremic syndrome (HUS)) зэргээр хүндэрдэг.