Төмсөгний усан хаван буюу гидроцеле
Андорлоги 2020/06/04
Төмсөгний усан хаванг анагаах ухаанд гидроцеле гэдэг (hydro – ус, kele- хавагнах гэсэн грек үгнээс үүсэлтэй). Энэ нь төмсөгний хальсанд илүүдэл шингэн үүсч хуримтлагдахыг хэлнэ. Хуухнагийн тухайн хэсэгт хэдэн мл -ээс эхлээд онцгой тохиолдод 1-3 л хvртэлх хэмжээтэй шингэн хуримтлагддаг.