С.Алтан-Очир: Тархины хортой хавдар насанд хүрэгчдээс илүү хүүхдүүдэд тохиолддог.
Мэдрэл судлал 2021/01/19
Анхдагч хортой хавдар илүү элбэг тохиолдож байгаа. Дээр хэлсэнчлэн үсэрхийлсэн х.ортой х.авдар нь бусад эрхтэнээс дамждаг. Ихэнхдээ хөх болон уушгины хортой хавдар тархи руу үсэрхийлдэг. Элэгний хортой хавдар тархи руу үсэрхийлэх тохиолдлууд байдаг ч харьцангуй бага байдаг. Тархины анхдагч хортой хавдрыг дотор нь эс, эд судлалын шинжилгээгээр хэд хэдэн төрөл болгож хуваадаг. Хортой хавдрыг хүн төрөлхтөн бүрэн эмчилж чадахгүй байгаа. Олон улсад хийсэн олон хүнийг хамруулсан судалгаануудын нийлбэр үр дүнгээр нь авч үзэхэд хамгийн дээд тал нь хоёр жил амьдардаг гэж тогтоогддог.