© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эрүүл мэндийн менежмент

Д.Сүнжидмаа: Хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй ч алслагдсан учир сувилагч хангалтгүй байна

Сонгинохайрхан дүүргийн Жишиг эмнэлэг 2021 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Тус эмнэлэг нь амбулаторийн 28-29 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн сацуу хэвтүүлэн эмчлэх 365 ортой юм.

Үзүүлж буй эмчилгээ үйлчилгээнүүдээс онцолбол дүрсийн хяналттайгаар бамбайн болон элэгний хавдрыг эрт үед нь түлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Мөн ходоодны дуранг хамраар хийж байгаа нь дэвшилтэт алхам болсон бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд зовуурь багатайг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт хэлж байв.

Тус эмнэлгийн хүний нөөц, ажиллах боловсон хүчний талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа "Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төслийн хүрээнд энэ бүтээн байгуулалт хийгдсэн. Мөн төслийн хүрээнд 29 хүн төрөлжсөн нарийн мэргэжилтэн болж бэлтгэгдсэн.

Зах зээлээс эмч нараа хангаж ажиллаж байгаа. Хамгийн гол дутагдаж байгаа нь сувилагч. Манай дүүрэгт хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй байгаа ч алслагдсан учир сувилагч ирж ажиллах нь хангалтгүй байна. Мөн нийт ажилтнуудын маань 60-70 хувь нь залуу эмч, ажилтан. Иймд гадаад харилцаагаа сайжруулж, Тайванийн эмнэлэгтэй гэрээ байгуулан, шат дараатайгаар мэргэшүүлж, дадлагажуулахаар болсон" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..