АНУ-н хүнс ба эмийн зохистой хэрэглээний хяналтаас (ХЭЗХХ) сэтгэцийн доголдлын эсрэг эмийн талаар анхааруулга гаргажээ.
Сэтгэцийн эмгэг 2020/05/08
Гэвч одоогийн байдлаар эдгээр нь таамаг бөгөөд судалгаа, шинжилгээ шаардлагатай юм. Анхааруулга нэмснээр, өндөр настнуудын СДЭЭ-н хэрэглээ тогтвортой буурч, тархи судасны өвчлөл багассан байна. Гэсэн хэдий ч үрэвслийн болон өвчин намдаагчийн хэрэглээ ихсэж, зүрх судасны өвчлөл ихэссэн байна.
Энэхүү төлөвлөгдөөгүй сөрөг үр дагаврын анхааруулга нь “эмч нарыг хүнд нөхцөл байдалд оруулж байгаа юм” гэж хамтран судалсан докторант, эмнэлзүйн гератик эмийн профессор, Нью-йорк хотын Маунт-Синай Икан эм зүйн сургуулийн Өвчин хөнгөвчлөх тусламж болон мэдрэлийн эмч Ховард Пиллит нь Медскап-Медикал Мэдээнд ярилцлага өгчээ.
“Эм зүйд маш элбэг тохиолддог зүйл нь бид өөр боломжит олон сөрөг үр дагаврыг анхаарч, аюулгүй байдал ба үр өгөөжийг тэнцүүлж өвчтөнд зохих эмчилгээний шийдвэр гаргадаг” гэж Альцгеймерийн эм илрүүлэх сангийн ахлах шинжлэх ухааны ажилтан, үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Пиллит хэлжээ. Энэ нь настай, сэтгэлийн түгшүүртэй байдаг өвчтөнд ихээхэн тохиолддог ба томоохон шалтгаан нь институцчлал болон амьдралын сэтгэл ханамж юм гэж тодотгожээ.
Эцэст нь “Бидэнд Альцгеймерийн болон Альцгеймерийн хамааралтай сэтгэцийн олдмол өвчтөнд зориулсан сэтгэл түгшилтийн болон сэтгэцийн өөрчлөлтийн илүү сайн, аюулгүй эм хэрэгтэй” гэж тэрээр хэлэв.
Энэ сурвалжлага нь 4 сарын 28нд ЖАМА нээлттэй сүлжээнд нийтлэгдсэн байна.
Нийтлэг мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг
Сэтгэцийн олдмол өвчтэй өвчтөний 90%-д нь мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд түгших, сэтгэлийн хямрал, нойргүйдэл, сэтгэцийн өвчний шинж тэмдэг, яриа болон хөдөлгөөн нь ихсэж хянах чадваргүй болох зэрэг ордог байна.