Ё.НАРАНЦЭЦЭГ: БҮХ ӨВЧИН ГЭДСЭНД ЭХЭЛДЭГ
Дотрын өвчин судлал 2021/07/19
Дэлхий нийтээр анхаарал татаж байгаа зүйлсийн нэг нь хүн яагаад өвдөж байна, юунаас шалтгаалж байгаад анхаарлаа хандуулж эхэлсэн. Харин сүүлийн үед бүдүүн гэдсэнд маш том асуудал байна гэдгийг судалж эхэлсэн. Хүний биед ашигтай бактерууд байдаг гэдгийг хүмүүс мэддэг шүү дээ. Гэвч үүнд ач холбогдол төдийлөн өгдөггүй. Тэгтэл эдгээр ашигтай бактерууд хүнийг эрүүл байхын гол үндэс болдог. Бид хоол хүнсээс хэрэгцээт зүйлсээ авч чадаж байна уу, үгүй юу гэдгийн учир шалтгаан гэдсэнд амьдардаг бактертай холбоотой.