© MedBook.mn. 2011-2021
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн мэдээ, клиникийн лавлагаа, боловсролын талаарх бүх мэдээллийн нэг цэгээс.

Бүртгүүлэх ҮНЭГҮЙ Нэвтрэх
Бүртгэлтэй гишүүн Нэвтрэх

Хэтийн төлөв Бүгдийг харах
Хэрэгцээт сэдэв
Тохиолдол ба асуултууд Бүгдийг харах

Халууралт, нурууны өвдөлттэй, 53 настай эрэгтэй

Тохиолдол ба асуултууд 2020/06/15
7 хоногийн өмнөөс нуруугаар өвдөж, бие жихүүцэн, халуурсан гэж яаралтай тусламжийн тасагт 53 настай эрэгтэй ирсэн ба бусад онц өвчний өгүүлэмжгүй. Эдгээр зовиур эхлэхээс 2 долоо хоногийн өмнө шүдэнд түр бүрээс тавиулах ажилбар хийлгэсэн. Түүнээс хойш өвдөж, буйл хавдсан ба клиндамицин 5 хоног уусан. Антибиотик дууссны дараагийн нэг долоо хоногт гэнэт суулгаж, халуурч, нуруугаар өвдөж эхэлсэн. Нурууны өвдөлт цээжний хэсгээр эхэлсэн ба түнх, бүсэлхий руу тарсан. Тэрээр тасралтгүй өвддөг, хөдөлгөөн хийхэд хүнд зэргийн хурц өвдөлт үүсдэг. Түүнд ёзоорын шинж, саажил, эсвэл давсаг, гэдэсний саажил байхгүй. Өрхийн эмч Clostridium difficile колит гэж онош тавьсан ба өтгөний полимераз гинжин урвалын сорилоор эерэг гарч, метронидазол уухаар олгосон. Түүний суулгалт сайжирч эхэлсэн ч бие жихүүцэж халуурах нь хэвээрээ, мөн нурууны өвдөлт улам нэмэгдсэн тул үзүүлэхээр ЯТТ-т ирчээ.

Хамтрагч байгууллагууд