© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Коронавирус (КОВИД-19)

" 5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт, 12-17 насныхны бүүстер тунгийн асуудал ойрын хугацаанд тодорхой болно"

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр хүүхдүүдийг дархлаажуулах судалгааны ажил болон вакцины дараах урвалын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалттай холбоотой судалгаа шинжилгээ болон худалдан авалттай холбоотой ажлууд хийгдэж байна. Ойрын үед тодорхой болно. Мөн 12-17 насны хүүхдүүдийн бүүстер тунтай холбоотой асуудал ч ойрын үед тодорхой болно” гэлээ.

"Вакцин хийлгэсэн иргэдийн 95 хувьд түгээмэл урвалууд илэрч байгаа"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцины дараах урвал хүндрэлийг эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагууд дээр хийгээд явж байгаа.

Вакцин хийлгэсэн иргэдийн дийлэнх хувьд нь буюу 95 хувьд түгээмэл урвалууд илэрч байгаа. Энэ урвалд, вакцин хийлгэснээс хойш 24 цагийн дотор халуурах, биед жихүүдэс хүрэх, үе мөч бага зэрэг өвдөх, тарьсан хэсэг газар хөндүүрлэх шинж тэмдэг багтана. Эдгээр шинж тэмдэг нь 2-3 хоногт өөрөө аяндаа алга болдог.

Мөн үйлдвэрлэгчийн зааварт тусгагдсан ховор болон маш ховор тохиолдох урвалын шинж тэмдгүүд ч илрэх боломжтой. Маш ховор урвал нь вакцины зааварт тусгагдсан хэмжээнд буюу 0.01 хувьд л илрэх боломжтой юм. Энэ тандалтуудыг нийт хүн амын дунд хийж байна.

Нийтлэг илэрч байгаа урвалууд тодорхой хугацааны дараа өөрөө аяндаа алга болж байгаа.

Магадгүй иргэд шаардлагатай гэж үзвэл, вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандан шинж тэмдгийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх боломжтой" хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..