"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцлоо.
Түүнээс Спутник V вакцины II тунд ашиглах вакцин хэзээ ирэх талаар тодруулахад "Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж байна. Энэ сардаа багтан нийлүүлэх тухай урьдчилсан мэдээг авсан. Вакцин ирмэгц иргэдээ давтан тунд хамруулна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс 18-аас дээш насны иргэдийнхээ 92%-ийг I тунд, 82%-ийг II тунд хамруулаад байгааг тэрбээр мөн хэллээ. Түүнчлэн "Одоогоор зорилтот бүлгийн иргэдийн 8% нь вакциндаа ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй байгаа. Цар тахлын үед иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. 18-30 насны бүлгийнхнийг бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад идэвх сул байна.