Нью-Йорк хотод Ковид-19 өвчнөөр өвчилсөн иргэдийг түргэн тусламжийн хэлтэст эмчилж байсан эмч амиа хорлосон тухай эмгэнэлт мэдээ цахим орчинд ихээхэн тархаж байна. 49 настай Брин нь Манхэттен дэх Нью-Йорк-Пресбитериан Аллен эмнэлэгт эмчилгээний тасгийн эрхлэгч байжээ. Түүний аав Виржиниа мужийн Шарлоттсвилл хотын доктор Филип С. Брин түүнийг ямар ч сэтгэцийн өвчтэй биш гэдгийг хэлсэн ба тэр маш аймшигтай явдлуудыг дүрсэлж өвчтөнүүд түргэний машинаас ч бууж амжилгүй нас барж байсан гэв. Лорна Брин нь бас Ковид-19 өвчилсөн ба 10 хоног эмчлэгдсэний дараа ажилдаа буцан орсон гэв. Түүний аав “Times” сэтгүүлд хамгийн сүүлд утсаар ярихад тэр хөндий яриж байсан ба түүнд ямар нэгэн зүйл болсныг гадралжээ. Эмнэлэг түүнийг гэрийнхэнээс нь тусгаарлахдаа Шарлоттсвилл руу аваачихаас нь өмнө гэрт нь дахин буцаасан гэж ах Брийн сониныхонд ярьжээ. Нийтлэлд бичсэнээр ням гарагт цагдаа нарт дуудлага ирж түүнийг гэрээс нь Брийн Виржиниа их сургуулийн эмнэлэгт хүргэсэн боловч гэмтэлээ дийлэлгүй нас барсан байна. Түүнийг баатар болгож хэвлэлээр магтагтун Түүний аав “Times”-д түүнийг баатар мэт магтах хэрэгтэй яагаад гэвэл тэр байсан болохоор гэж хэлжээ. Тэр амь насаа алдсан хүмүүстэй ялгаагүй хохирсон гэв. Мөн тэрээр Колумбын их сургуулийн Ирвинг анагаах ухааны төв ба НьюЙорк-Пресбитерианийн Medscape Medical News-т өгсөн мэдэгдэлдээ ингэж хэлсэн юм. “Өнөөдөр бидний алдсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй” “Доктор Брин бол онцгой байдлын албаны хүнд хэцүү фронтод анагаах ухааны хамгийн дээд түвшний үзэл санааг авчирсан баатар юм.” Энэ хэцүү цаг үед ийм зүйлийг даван туулж байгаа гэр бүл найз нөхөд хамтрагч нарт нь туслалцаа үзүүлж байна. Индианаполис мужийн Мистер Адам Б. Хилл ийн жиргэж: Энэ үйл явдал маш зүрх шархлуулмаар үйл явдал боллоо. Тайван нойрсдоо Доктор Брийн. Би танай найз нөхөд гэр бүл хамтрагчид нарт сайн сайхныг хүсье. Бид одоо эмч нарынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч юм хийх хэрэгтэй. Нью-Йорк-Пресбитериан эмнэлэгтэй MD-ийн Кливон Гилман твиттер хуудсандаа бичжээ: Энэ маш харамсалтай байна. Би дахин хамтрагчийнхаа үхэлд гашуудаж байна. Энэ удаад ER Доктор Брийнд оролцсон. Үргэлж инээмсэглэж. Ажилчид болон өвчтөнүүдийн хооронд маш их үхэл байна. Энэ маш дэндэж байна! Эбони Жэйд Хилтон, MD, Шарлоттсвилл дахь эрчимт эмчилгээний анестезиологич твиттер хуудсандаа жиргэжээ: Цагаан халаад, чагнуур хоёрын ард бид бас л хүн. Хүний үхэл амьдралыг шийдэх ямар их сэтгэлийн дарамтанд байдгийг би тайлбарлаж чадахгүй нь. Энэ дээр өөрийн амь хүртэл аюулд байдаг. Энэ нь хэтэрсэн асуудал юм. The Times сонинд бичсэнээр Ньюленк-Пресбитериан хотын хэд хэдэн кампус, түүний дотор Аллен эмнэлэгийн яаралтай тусламжийн албаны дарга, Анжела Миллс Ням гарагт эмнэлгийн ажилтнууд руу Брайныг нас барсан тухай мэдээлж имэйлээр илгээсэн байна. Миссури мужийн Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Жессика Голд, Medscape Medical News-т хэлэхдээ нэг тодорхой амиа хорлоход юу нөлөөлж байгааг мэдэх боломжгүй байсан ба энэ вирус нь зарим бэрхшээл бий болгож байна. Энэ вирус нь шинэ вирус учраас батлагдсан протокол байхгүй бөгөөд хариулт дутмаг байгаа нь эрүүл мэндийн ажилтнууд болон менежерүүдийн хувьд тэнцвэржүүлэгч юм гэж тэр хэлэв. Эмч нарын эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн Gold хэлэхдээ хүмүүс сэтгэцийн өвчний "хоёр дахь давалгаа" гэж ярьдаг ч энэ нь зэрэгцээ, ялангуяа эрүүл мэндийн ажилтнуудын дунд тохиолддог гэж хэлжээ. Жишээлбэл, хувийн хамгаалалтын хэрэгслийн хомсдол нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй бие махбодийн үр дагавартай байдаг. Gold үүнтэй төстэй эмэгнэлт ирж буй дохио ажиглаагүй гэж. “Энэ ойлгоход амар тодорхой зүйл болохгүй гэв” дээр нь тэр “Үргэлж бидэнд хийж чадах зүйл байдаг. Үргэлж өөр хийх юм байдаг” Нэг сайн тал нь хүмүүс энэ цар тахалын үеэр бие биедээ таамаглаагүй байдлаар туслаж байна. 4-р сарын 21-ний өдөр Ланцет сэтгэцийн тухай онлайнаар нийтэлсэн тайлбар дээр Олон улсын COVID-19 Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх судалгааны хамтын ажиллагааны гишүүд энэ цар тахалын үеэр урт хугацаанд хүмүүс амиа хорлох хувь ихэсэх байдалтай байна гэж анхааруулжээ. Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх маш чухал байна. гэж хэлсэн байна. Gold урьдчилан сэргийлэх тал дээр санал нэг байна. Одоогийн байдлаар шинжилгээ, вакцин, нас барсан хүмүүст анхаарал хандуулж байгаа бол "бид бас сэтгэцийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Тиймээс тэдэнд шаардлагатай үед нөөцийг нь бий болгох хэрэгтэй" гэж тэр хэллээ.
Эх сурвалж: “New York Times”
Орчуулсан: А.Амарэрдэнэ