Хөл хорионы үед дараах үйлдлүүд таны сэтгэл санааг тайван бус байгааг илтгэдгийг Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул зөвлөлөө.
Тэгвэл энэ байдлаас хэрхэн гарах вэ?
Бид өөрсдийгөө хамгаалж аюулгүй гэсэн мэдрэмжийг авах үед тайвширч эргээд хэвийн байдалд ордог. Гэвч аюултай гэсэн мэдрэмжийг байнга л аваад байх юм бол бидний бие болоод сэтгэлийг туйлдуулдаг.
Стрессийн гармонууд болох (кортизол ба адерналин) биед ялгарч зүрх түргэн цохилох, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, цээж хөндүүрлэх, гар хөлрөх гэсэн шинж тэмдэгүүд илэрдэг бөгөөд улмаар даралт ихсэх, толгой өвдөх, дархлалын систем муудаж эхэлдэг.
Хэрвээ айдас хэвийн хэмжээнээс ихсээд ирэх үед түгшүүр үүсдэг ба яг л өөрөө халдварт өвчин тусчихсан юм шиг санагдах, ойр дотны хүмүүс нь тусчихсан юм шиг санагдаж санаа зовж толгойд маш олон сөрөг бодлууд эргэлдэж нойргүйтдэг, хамгаалах зан үйлийг хэтрүүлэн хийдэг тухайлбал: гараа ойр ойрхон удаан хугацаанд угаах, маскийг 2 юмуу 3 давхарлаж зүүх, гэрээ олон давтамжтай удаан хугацаанд цэвэрлэх гэх мэт. Улмаар сэтгэл түгших эмгэг тусах магадлал өндөрсдөг.
Сэтгэл санаагаа хэрхэн хэвийн хэмжээнд байлгах вэ?
Бидний амьдралд тохиолдож байгаа үйл явдлууд 10% харин үлдсэн 90% нь бид ямар хариу үйлдэл үзүүлж байгаад оршдог. Тиймээс өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийн энэ үеийг хамтдаа даван туулах нь чухал.