© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Сэтгэцийн эмгэг

КОВИД-19 вирусээс улбаатай стрессийг давах нь

Хэлтэс удирдах даргын хувьд энэ хямралын үед хүн бүр намайг өрөвдөн мэндчилдэг. “Энэ бүхэн танд үнэхээр стресстэй байгаа даа. Та зүгээр үү?” “Би сайн байгаа.” гэж сөргүүлэн хариулна. Тиймээ, энэ бүхэн хэцүү хэдий ч би зүгээр байгаа. Гэхдээ яагаад? Коронавирусын шуурганаас үүдсэн хохиролд би бухимдаж байх ёстой байлтай! Бидний үйл ажиллагаа доголдож, ажилтнууд маань хохирч, миний гэр бүл, найз нөхөдөөс ажилгүй болсон хэцүү цаг үе. Тэгсэн ч миний болоод таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үл болно. Үүний тулд бид хэд хэдэн зүйлийг хийх хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, сайн унтаж амрах, бясалгах зэрэг нь эргэлзээгүй чухал хэдий ч тэд бол хоёрдугаарт. Хэрэв та стрессдэж байгаа бол эдгээрийн аль нь ч танд тус болохгүй. Та эхлээд эргэн тойронд тань юу болж байгааг дахин нэг ойлгох хэрэгтэй.

Стэнфордын их сургуулийн эрүүл мэндийн сэтгэл судлаач Профессор Келли МакГонигал бол энэ сэдвийн хүрээнд дэлхий хэмжээний мэргэжилтэн. Хэрэв та түүний TED Talk дээрх яриаг үзээгүй бол яг одоо үзэхийг зөвлөе. Тэрээр стрессийг хүн өөрөө хөнөөлтэй гэж итгэвэл л эрүүл мэндэд өөрт сөргөөр нөлөөлнө гэж тайлбарладаг. Үүнээс маш олон судалгаа улбаалсан. Нэгэн судалгаа нь, өнгөрөгч жилд хувь хүн хэр их стресстэй байгааг тандсан судалгаа авахад маш их гэж хариулсан хүмүүс 43% -ийн үхэх магадлалтай гарсан гэдэг. Гэвч энэ магадлал нь тэд өөрсдийн стрессийг хөнөөлтэй гэж үзсэн цагт л биелэх юм. Харин стрессийг энгийн зүйл мэт хүлээн авсан хүмүүсийн бие сэтгэлзүйн байдал илүү дээрдсэн байгад зогсохгүй мөн үхэх магадлал хамгийн бага үзүүлэлттэй гарсан буюу бага зэргийн стресстэй гэж хариулсан хүмүүсийнх бага байжээ. Тэгэхээр стресс бус бидний стрессийг хэрхэн хүлээж авах сэтгэлзүйн хариу үйлдэлээс хамаардаг аж. Мөн түүнийг та удирдаж чадах юм.

Өөрийн итгэл үнэмшлийг өөрчлөх нь тийм амаргүй. Доктор МакГонигал, “Энэ нь их ажил” гэдгийг хэлжээ. Та зөвхөн стрессийг эрүүл гэж сэтгээд зогсохгүй, бодит үр дүнд хүрэхийн тулд тэр сэтгэмждээ итгэх хэрэгтэй болно. Энэ нь эмч бидэнд бол харьцангуй хялбар. Нэн түрүүнд бид хүнд хэцүү үе нь амьдралын хэвийн мөчүүд гэдгийг бусдаас илүүтэй мэддэг. Бид ажлын онцлогоос хамааран тоолж боломгүй их зовлон зүдгүүр, эндэгдэл, өвчин шаналалыг үзсэн. Уг цар тахал нь өнгөц харахад байж боломгүй зүйл шиг боловч сайн ажиглавал тийм ч ер бусын зүйл биш юм. Бид үүнээс дор зүйлс өвчтөнүүдэд тохиолдохыг үзсэн.

Хоёрт гэвэл бид зовлон зүдгүүр нь дуусдаг ба эцэстээ хүч чадал, уян зөөлөн байдалд хүргэдэг гэдгийг мэдэрсэн туршлагатай. Өөрсдийн хувийн амьдралд ч тэр бид анагаахын сургуулийн хүрээнд ч, резидент эмчийн үүргээр ч тэр маш их стрессийг дамжин өдийг хүрсэн. Таны амьдралд тохиолдсон тэрхүү туршилтын мэт үе нь өнөөдөр танд хүч чадал, зоригийг бий болгосон. Энэ нь таныг мөн илүү нигүүлсэнгүй болгосон. Энэ л биднийг коронавирусээс амь гэтэлгэх хамгийн том зүйл.

Кортизол гэх даавар биднийг албадлага дор байхад илэрдэг. Окситоцин ч мөн адил. Нэг нь дарамтнаас үүддэг бол нөгөө нь илүү сонирхолтой дааврууд юм. Стресстэй үед ялгарах окситоцин нь амьд үлдэхэд тустай – Аюул нүүрлэхэд бид зөвхөн гүйгээд зогсохгүй замд дайралдсан хүүхдийг ч аваад явсан. Окситоцин нь кортизолын “тулалд эсвэл нис” гэдгийн “харж ханд бас найзла” гэсэн хувилбар юм. Нийгмийн харилцаа холбоог бэхжүүлэх, биесээ сонсож, хамтдаа цагийг өнгөрүүлэх, нэгэндээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь бидний сэргэх гол түлхүүр юм. Манай ажилтнууд хийгээд найз нөхөд, гэр бүл, бүр танихгүй нэгэнд ч багахан урам өгөх нь тэр их ажлын стрессийг хор хөнөөлгүй харин илүү ашигтай стресс болгож чадах юм.

Өнгөрсөн жил авга ах маань эмгэнэлт ослоор нас барсан. Өдгөө авга эгч маань ганцаараа тусгаарлагдсан. Тэр өөрийн ханиа, асран хамгаалагчаа алдсан, маш их айж байгаа. Стресст автахаас илүүтэй тэрээр бага ч атугай хяналтыг гартаа авахын тулд өөрийн юу хийж чадахаа бодож эхэлсэн. Өнгөрөгч долоон хоногт тэр өөрийнхөө Минивэн (MiniVan) машинаа шар, ягаан өнгийн алтан зул цэцгийн баглаагаар дүүргээд, хажууд ч урам өгөх бяцхан зурвас хавсаргасан. Тэгээд тэр Умард Аттлборогийн гудамаар өөд, уруу давхиж, цэцгээ дуустал хөршүүдийнхээ үүдний довжоон дээр тарааж явсан гэдэг. Тэр хэлэхдээ, Хөршүүдтэйгээ хавар цагийн баяр баяслыг хуваалцаж, гэртээ байгаа хүмүүсийг сэргээхийн тулд үүнийг хийсэн гэж ярьжээ.

Энэ цаг үе бидэнд хүнд тусч байгаа ч, бусдад бүр ч илүү хэцүү байж болно. Магадгүй бидний хамгийн сайн хийж чадах зүйл нь л бусдадаа баяр баясал, тав тухыг түгээх байх.

“Заримдаа зовлон шаналал нь өргөлийн утгыг олоход шаналал байхаа больдог.” – Виктор Фрэнкл

Доктор Бенабио Эрүүл мэндийн хувьсалын захирал, Сан Диего дахь Кайсер Перманентегийн арьс өнгө судлалын ахлах. Дээр хуваалцсан үзэл бодол нь зөвхөн түүний хувийн үзэл бодол болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..