Харвардын Анагаахын Их Сургуулиас сэтгэл хөдлөл нь бидний биед бодитой хими болон физиологийн хариу үйлдлийг үзүүлснээр өвдөлт болон тухгүй байдлыг мэдрүүлдэг гэжээ. Тиймээ та юманд санаа зовж түгших үед зүрх тань дэлсэх, гар хөлрөх, булчин чангарах, амьсгал давчдах, хоолойд юм тээглэх, цээж хөндүүрлэх, гэдэс өвдөх гэх мэт шиж тэмдэг ажиглагддаг уу?
Биеийн өвдөлтийн 90 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай байдаг. Жишээ нь та олон хүний өмнө гарч илтгэл тавихаас өмнө сандрах, салганаж чичрэх, зүрх тань дэлсэх, гэдэс тань эвгүйрхдэг байж болох юм. Энэ нь та айж сандарсан мэдрэмжийг авах үед биед гарч байгаа илрэл юм.
Хэдийгээр энэхүү мэдрэмж нь түр зуур байх нь хэвийн ч удаан хугацаанд ийм нөхцөлд байх нь таны сэтгэл болон биеийг өвтгөдөг. Сүүлийн үед Монголчуудын дунд сэтгэл зүйн гаралтай бие зовуурилж өвдөх эмгэг түгээмэл тохиолдож байна.
Бие зовуурилах үед хүмүүс дийлэнхдээ эмчид хандаж шинжилгээ хийлгэдэг ч хариу нь сөрөг хэвийн гардаг ч бие нь өвдсөөр байдаг. Энэ нь тэгвэл сэтгэл өвдөж байгаагийн дохио байдаг.