ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх оношлуурын танилцуулгыг хийлээ.
Тэрбээр "Хамар залгиурын PCR нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг илрүүлдэг бол шүлсний оншлуур шүлсэнд халдвар байгаа эсэхийг илрүүлнэ.
Шүлсний оношлуур вирусийн 6-12 хуулбар байхад илрүүлэх чадвартай. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан бөгөөд адилхан үр дүн гарсан.
Залгиураас шилжилгээ авахад заавал мэргэжлийн хүн ажиллах, сорьц авах үеийн алдаанаас шалтгаалаад хуурамч сөрөг гарах, эмнэлгийн ажилтнууд сорьц цуглуулах үедээ халдвар авах, шинжилгээ өгөх үеийн таагүй нөхцөл гэх мэтийг арилгаж байна. Түүнчлэн үнэ өртгийн хувьд хямд.
Шүлсний оношлуурыг бүтээхэд шаардлагатай түүхий эдүүдийг Герман, Япон улсаас татан аваад Эмнэл зүйн лабораторид угсарч байгаа. Түүхий эд тасалдахгүй бол өдөрт 20,000 ширхэг оношлуурыг угсарч, бэлтгэх боломжтой" гэдгийг хэллээ.