© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Харшил судлал & клиник иммунологи

" COVID-19-ийн вакцины найрлагад Чонон хөрвөс сэдрээгч бодис байхгүй"

Чонон

хөрвөс харшилтай хүмүүс хурц сэдрэлийн үедээ биш бол вакцин хийлгэж болно гэдгийг Эрүүл мэндийн сайд асан, Анагаах ухааны доктор А.Цогцэцэг онцлов.

Тэрбээр "Чонон хөрвөс юунаас болж үүсэж байгааг тухайн иргэд өөрсдөө мэдэж байгаа. Тухайлбал, жүрж эсвэл тоор идэхээр харшил илэрдэг гэх мэтээр ихэнх нь өөрөө мэддэг. Тэрхүү харшлыг үүсгэгч бодис нь коронавирусийн эсрэг вакцины найрлагад байхгүй учраас бүгд хийлгэж болно. Мэдээж харшлын хурц сэдрэлийн үедээ хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр харшлаас илүү амь насанд тань аюултай зүйл бол коронавирусийн халдвар юм.

Түүнээс гадна, дэлхий дахинд гарсан сүүлийн үеийн судалгааг харахад коронавирусийн эсрэг вакцины найрлагад ордог PEG буюу Polythylene glycol гэх туслах бодис нь өөрөө харшил үүсгэх магадлалтай, тус бодисоос харшилтай хүмүүс байдаг гэжээ.

Энэ бол газрын тосноос гаргаж авдаг Polythylene нэгдэл юм. Үүнийг ахуйн болон гоо сайхан, анагаах ухаанд ч хэрэглэдэг. Тиймээс яг тухайн бодисоос харшилтай гэж тодорхойлогдсон хүмүүс бол вакцин хийлгэхгүй байж болно.

Бид өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд вакциндаа бүрэн хамрагдахыг уриалж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..