© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Арьс судлал

Батганы эмгэг эд судлал (Pathology) болон ялган оношлогоо (Differential diagnosis)

Батганы үед гистологит гарах өөрчлөлт болон энгийн батгыг батга төст бусад тууралтуудаас ялган оношлох талаарх мэдээлэл.

Эмгэг судлал (Pathology)

Батганы тууралтын гистологийн шинжилгээ нь батганы эмнэлзүйн үе шатыг илтгэдэг үзүүлэлт бөгөөд эмнэлзүйн илрэлтэй параллел хамааралтай байдаг.

Зураг 12. Батганы эмгэг жам

Батганы эрт үе шатанд микрокомедонууд харагдана. Бага зэргийн өргөссөн фолликултай, фолликулын амсар нь гуужсан кератиноцитүүдээр дүүрсэн байдаг. Хаалттай комедоны үед фолликулын өргөсөл нэмэгдсэн мөн цистик буюу хүүдийт өөрчлөлт бүрдэж эхэлдэг. Энэхүү хүүдийний хөндий нь эозинофилийн кератинжсан хаягдал, үс, олон тооны бактери зэргээр дүүрсэн байдаг. Нээлттэй комедоны үед зааг нь тодорхой, фолликулын амсар нь тэлсэн, их хэмжээгээр фолликул нь өргөссөн байдаг. Тосны булчирхайнууд нь хатингаршсан эсвэл үгүй болсон байдаг. Судас тойрсон мононуклеар эсүүдийн бага зэргийн нэвчдэстэй байдаг.

Фолликулын эпители нь өргөсөж, хүүдийний агууламж нь өөрийн эрхгүй задарч дерм рүү ордог.

Зураг 13. Үрэвссэн комедоны гистологи өөрчлөлт. Үсний түсны булчирхайн бүтэц алдагдаж, хоёрдогчоор үрэвссэн.

Хүүдийндэх  өндөр дархлаа сэдээх агууламжийн  (кератин, үс, бактери) нөлөөгөөр үрэвслийн хариу урвал явагддаг. Хамгийн эхэнд нейтрофил үзэгдэж, идээт цэврүүнцрийг үүсгэдэг. Тууралт бүрэн боловсрох явцад гадын биетээр мөхлөгжсөн үрэвслийн бүтээгдэхүүнүүд (foreign body granulomatous inflammation) фолликулыг бүрхэн авч, төгсгөлийн үе шатанд сорви үүсдэг.

Түргэн явцтай батганы  (acne fulminans) үед, их хэмжээний үрэвсэл нь үхжилтэй хавсарсан байдаг. Комедонууд ховор ажиглагддаг. Тууралтын төгсгөлд хүнд зэргийн сорвижилт үүсдэг.

Ялган оношлогоо (Differential diagnosis)

Хэдийгээр сонгомол хэлбэрийн энгийн батга нь эмнэлзүйгээр хялбархан оношлогддог ч  батга төст тууралтаас насны тохиолдол, тууралтын морфологи болон байрлалаас хамааран ялган оношлох шаардлагатай болдог .

Хүснэгт 2. Батганы ялган оношлогоо

Нярай үеийн туршид, батгыг бусад дерматозуудаас зайлшгүй ялган оношлох шаардлагатай байдаг. Тосны гиперплази нь (sebaceous hyperplasia) эрүүл нярай хүүхдэд маш их тохиолддог,  хацар болон дух хэсгээр байрласан шаравтар гүвдрүүнээс тогтсон байдаг. Malaria rubra нь мөн нярай үед их тохиолддог,  хэт халах болон багласны улмаас эккрин хөлсний булчирхайн цорго түр хугацаагаар битүүрч улмаар бага зэргийн үрэвслийн гүвдрүүт-идээт цэврүүнцэр үүсдэг. Жижигхэн, цагаан толгой нь (milia) нь нярайн хацар болон хамар хэсгээр ихэвчлэн байрладаг, гэвч цөөн хэдэн сар л үргэлжлэн арилдаг.

Комедон давамгайлсан энгийн батганы үед фолликулын бөглөрөл болон үрэлт, үсний будаг, мэргэжлийн шалтгаант батга, гоо сайхны бүтээгдэхүүний улмаас үүссэн комедонт тууралтаас ялган оношлох шаардлагатай байдаг. Энэ үед өвчний түүх болон тууралтын байрлалаас хамааран “контакт буюу хавьтлын батга”-ыг оношлоход тусалдаг. Тосны булчирхайн гиперплази нь насанд хүрэгчдэд маш их тохиолддог ч өсвөр үеийнхэнд ховор тохиолддог. Энэ нь шаравтар туяатай, хэсэг хэсэг гүвдрүүнүүд анхдагчаар дух болон хацар хэсгээр тархан гарсан байдаг.

Ганц ширхэг томорсон комедоны хамгийн сонгодог хэлбэр нь Винерийн (dilated pore of Winer)-ийн өргөссөн нүх юм, суурийн эсийн хавдрын үед ганц ширхэг том нүх илрэх нь ховор байдаг. Favre-Racouchot-ийн өвчин болон Комедон хэлбэрийн мэнгэний  үед хацрын гадна хэсгээр олон тооны нээлттэй комедонууд бөөгнөрсөн байдаг. Өргөссөн фолликулын сүвнээс олон тооны богино үснүүд цухуйсан харагдаж байвал трихостаз спинулоза гэж оношлоно. (зураг 1.13в) . Хамгийн нийтлэг байрлал нь хамар болдог.

Ангиофиброма болон фолликулын дайврын хавдрууд жишээлбэл трихоэпителиома (trichoepitheliomas), триходискома (trichodiscomas), фиброфолликулома (fibrofolliculomas) зэргийн үед олон тооны гүвдрүү нүүр хэсгээр гардаг. Эдгээр нь үрэвслийн бус хэлбэр ба трихоэпителиомагийн тохиолдол нь хамар уруулын гурвалжин хэсгээр ихэвчлэн байрладаг. Steatocystoma multiplex-ийн үед нуруу болон цээжээр үрэвслийн бус, хаалттай хүүдийт гүвдрүү болон зангилаанууд гардгаараа онцлогтой. Энэ аутосомийн доминантаар удамшдаг өвчнийг эмнэлзүйн бусад ижил шинж тэмдэгтэй өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай байдаг, жижиг үсний хүүдийн задрал. Эдгээр жижигхэн хүүдийнүүд үрэвсэж эхэлдэг ба олон тооны жижиг үснүүд (vellus hair) гистологт харагддаг.

Энгийн батганы үеийн фолликулыг хамарсан үрэвсэлт гүвдрүү болон идээт цэврүүнцрийг олон янзын фолликулит, тухайлбал стафилококкийн, грамм сөрөг нянгийн, мөн эозинофилийн шалтгаант хэлбэрүүдээс ялган оношлох шаардлагатай байдаг. Фолликулитын үед ихэвчлэн мономорф хэлбэрийн тууралтууд гарах ба комедон илэрдэггүй. Үрэвсэлт тууралтын үед нүүрний төв хэсэг ( дээд уруулын хэсэг хамарч болно) болон хацар, их биеийн дээд хэсгээр байрладаг бол Псевдомоназ фолликулитын (халууны) үед их биеийн доод хэсгээр байрладаг. Эозинофилийн фолликулит нь ДОХ-н халдвартай ихэвчлэн хавсардаг ба онцлог шинж нь загатналт байдаг.

Африк гарлын эрэгтэйчүүд псевдофолликулит барбае (сахал авдаг хэсгийн) болон келоид хэлбэрийн батганд хамгийн их өртдөг. Ягаан батганы гүвдрүүт хэлбэр нь шанаа, эрүү болон дух хэсгээр байрладаг, мөн телеангиоэктази илэрдэг ба комедонт өөрчлөлт илэрдэггүй, асуумжаар амархан улайдаг зэрэг нь онош тавихад тусалдаг. Ягаан батга нь батгатай харьцуулахад нас нь хожуу оройтож  эхэлдэг, гэвч хоёулаа хувь хүнд дан дангаараа үүсдэг. Удаан хугацаагаар хэсгийн кортикостероидыг нүүрэндээ хэрэглэсэн үед ягаан батга төст тууралт амны эргэн тойронд гарах эсвэл амны эргэн тойронгийн дерматитийг үүсгэдэг, эдгээр өвчтөнүүд амаар кортикостероидыг уух үед их бие хэсгээр мономорф хэлбэрийн гүвдрүүт-идээт цэврүүнцэрт тууралт тархмалаар гардаг (стероидын шалтгаант батга зураг 1.9). Энэ нь аль ч насанд тохиолдож болох ба кортикостероид хэрэглэсэн хугацаанаасаа хамаардаг.


Эх сурвалж:

Jean L Bolognia MD, Joseph L Jorizzo MD, Julie V Schaffer MD “Dermatology” third edition 2012 ADNEXAL DISEASES, Acne Vulgaris

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..