© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Дотрын өвчин судлал

Хеликобактер ба ходоодны хавдар

Бид өмнө нь ходоодны хавдрын нас баралтаар Монгол Улс олон улсад 2 дугаарт эрэмблэгдэж байгаа тухай мэдээлсэн. HST буюу Харвард, Масачусетийн Технологийн Институтын шинжлэх ухаан технологийн хамтарсан хөтөлбөрт биотехнологийн судалгаа хийдэг доктор Б.Батзаяа эх орондоо амрах хугацаандаа дунд сургуулийн эрүүл мэндийн үзлэгээр хелико бактерийн хэмжээ хэвийн хэмжээнээс их байгаад цочирдож, өөрийн фэисбүүк хуудаснаа хеликобактер болон ходоодны хавдрын тухай дараах мэдээллийг оруулжээ.

Хеликобактер ба ходоодны хавдар

Манай улс ходоодны хорт хавдараар нас барагчдын хувиар дэлхийд хоердугаарт жагсдаг [1]. Жилд дэлхий дээр ойролцоогоор [2].

Үүнд удамшил, орчин, хооллолтын хэв маяг, нас, хvйс (эр>эм), цусны бvлэг (А бvлгийн цус), ходоодны шархлаа гэх мэт олон зvйлс нелеелж байгаа. Гэхдээ эрдэмтдийн олон жилийн маргааны эцэст ходоодны хорт хавдар нь H.pylori бактертай нягт холбоотой нь батлагдсаныг онцлох хэрэгтэй. Тодорхой тоогоор хэлбэл H.pylori бактерын хэмжээ ихтэй бол 10 жилийн дотор хавдар болох магадлал 75%, харин H.pylori бактерын хэмжээ нь бага (<10) бол хавдар болох магадлал 0.3% [3-6]. Тvvнчлэн болох нь ажиглагдсан [7,8]. Гэх мэт статистик тооцоо олныг дурдаж болох ч нөгөөтэйгүүр гэсэн vг. Гайхалтай биш гэж vv?! Тодруулж хэлвэл, 30аад нас хvртлээ H.pylori бактераа устгаж чадвал эр/эм хvйс хамааралгvй бараг 100% хавдараас сэргийлж чадна; 40еед нас хvртлээ устгавал эр 93%, эм 98%; 50аад нас хvртлээ устгавал эр 76%, эм 92%; 60аад насандаа устгавал эр 50%, эм 84% хавдараас сэргийлж чадна гэсэн vзvvлэлт байдаг [9]. Дэлхийн хегжингvй орнууд ойрын 20 жилийн дотор ходоодны хорт хавдраар нас барагсдын тоог тэглэнэ гэсэн уриалгатай эмчилгээг даатгалд хамруулж, иргэддээ арга хэмжээ авч байгаа. Миний л мэдэхээр Японд манайхаар “хедее аймгийн" эмнэлэгт нь хvмvvстээ анхааруулж, цус шээсний шинжилгээ даатгалаар авч, хэрэгтэй эмчилгээг нь хийдэг. Харин бид хир зэрэг энэ талаар санаа тавьж, хир мэдлэгтэй байгаа бол? Хариулт нь магадгvй бид яагаад дэлхийд хоёрдугаарт жагсаад байгааг илтгэх биз.

Тэгэхээр энэ Helicobacter pylori гэж юу вэ? H.pylori бактер нь ходоодны дотор салст хананд, эсвэл гэдэсний дотоод хучуур эдэнд наалдан шигдэн амьдран vрждэг. . 1982 онд энэ бактерыг анх олох хvртэл халуун ногоотой хоол, архи, тамхи, стресс нь ходоодны шархыг vvсгэж байна гэж боддог байсан ч хожим нь vvсгэх гол шалтгаан нь энэ бактер бегеед архи тамхи зэрэг нь даамжруулж, шархлалтыг хурдасгадаг болохыг тогтоосон. H.pylori бактер нь уреаза гэдэг ферментийг их хэмжээгээр ялгаруулах чадвартай бегеед энэ уреазагийн тусламжтайгаар шvвтэрийг аммони болгон задалдаг. Энэ задарсан аммони нь ходоодны хvчиллэг орчныг саармагжуулдаг тул H.pylori бактер ходоодны хvчиллэг орчин дотор ч гэсэн удаан, хэдэн 10 жилийн турш амьдрах чадвартай болдог. Дэлхийн хvн амын 2/3 нь энэ бактераар халдварласан гэх тооцоо байдаг бегеед ихэнхидээ хегжиж буй орны хvмvvс халдвартай байдаг аж [10]. Бидний дунд H.pylori бактер нь угаасаа ходоодон дотор байдаг бактер, тийм учраас хоргvй, харин хэмжээ нь ихсэхээр муу гэсэн ойлголт байдаг. Энэ бол буруу.

Тэгвэл энэ H.pylori бактерыг яаж багасгах/устгах вэ? Хариулт нь уул нь их амархан. Бактерыг усгахад антибиотик уудаг даа, тэгэхэд л хангалттай. Eradication (гурвалсан кит антибиотик, ихэнхи тохиолдолд: amoxicillin, clarithromycin, panto-denk) гэсэн кит антибиотик ууда. Гэхдээ уухаар бол эмчийн жорыг дагаарай, таны биеийн онцлогоос шалтгаалаад тохирохгvй байж болно. Өөр терлийн антибиотик солих хэрэгтэй байж магадгvй. Дагалдаад ходоодны хvчлийг тогтворжуулагч, хамгаалагч эмийг ууна. Нэг курс нь 14-21 хоног, эмчлэгдэх магадлал 85-90%. Уусныхаа дараа ходоодны бактерын тоо багассан эсэхийг тоолуулах хэрэгтэй. Шаардлагатай бол 2, 3 курс дахих тохиолдол байдаг. Амархан, хямдхан, зовиургvй, бас цаг зарахгvй эмчилгээ байтал хэрэгжvvлдэг хvн их ховор юм шиг.

Гэхдээ багасгах/устгахаас илvv чухал зvйл бол яаж дахин халдварлахгvй (ихэсгэхгvй) байх вэ гэдэг асуудал. Энэ бол харьцангуй хэцvv. Монголын нехцелд дахин халдварлах магадлал их. Ундны уснаас авахуулаад хоол унд, ахуйн орчин нелеелех жишээтэй. Тиймээс Та еерее бактераа устгасан ч гэр бvлийн гишvvн чинь халдвартай бол та эргээд бараг л найдвартай халдварлана (мэдээж хувь хvний дархлаа, биеийн эсэргvvцэл нелеелне). Тийм болохоор эмчилгээг гэр бvлээрээ цуг хийх нь vр дvнтэй. H.pylori бактер нь шүлс, нус, хелс зэрэгт хадгалагдан амнаас аманд дамжихаас гадна бохир гар, болоогvй тvvхий хоол хvнс хэрэглэх, ариутгаагvй усаар дамжин халдварладаг. Тиймээс ахуйн хувийн ариун цэврийг сайн сахих нь чухал. Гадны зочны хэрэглэх алчуур, аяга халбага зэргийг гэрийн гишvvдийн хэрэглэхээс ялгах зэрэг арга хэмжээ аваарай. Байнга дахин дахин антибиотикийн эм уух нь ходоодны хамгаалах чадварыг буруулах, биед шаардлагатай бусад бактеруудыг устгах дагавар муу нелеетэй тул H.pylori бактераа нэг устгасан бол дахин халдвар авахгvй байх тал дээр анхаарах нь чухал.

Эцэст нь ходооны хорт хавдар бол H.pylori бактераас гадна удамшил, нас, хvйс, цусны бvлэг, давстай утсан тvvхий хагас боловсруулсан хоол, жимс ногоо бага идэх, тамхи, гэдэс онгойлгосон хагалгаа хийлгэж байсан эсэх гэх мэт еер хvчин зvйлvvд ч нелеелне. Тийм болохоор H.pylori бактер л бага байвал сайн гэж тайвшралгvй, еерсдее гvvглэдээд илvv мэдээлэл судлаж vзээрэй. Ер нь тэгээд Эрvvл байя гэвэл урьдчилан хамгаалах талаар судалж уншиж, бас тогтмол шинжилгээ егчихдег байх нь зvгээр.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..