© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Хүүхэд судлал

Доктор Д.Одонтуяа: Хүүхдийг COVID-19-өөс урьдчилан сэргийлэхэд интерфероны индукторын ач тус

COVID-19-ийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа, ялангуяа хүүхдүүдийн дунд халдварын тохиолдол олширч байгаатай холбогдуулан уг вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон ямар үр дүнтэй аргууд байгаа талаар Анагаах Ухааны доктор, профессор, хүүхдийн эмч Д.Одонтуяа эмчээс тодруулж ярилцлаа.

-ХҮҮХДҮҮД ВАКЦИНД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ, БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД МААНЬ МАСК САЙН ЗҮҮЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР 18-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ COVID-19-ООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШИНЖЛЭХ УХААНААР БАТЛАГДСАН ЯМАР АРГУУД БАЙГАА ВЭ?

Өнөөдрийн байдлаар нийт Covid-19-ийн халдвар авч байгаа хүмүүсийн 30 хувь нь хүүхдүүд байгаа. Иймээс хамгийн хайртай алаг үрсээ бид нар энэ айхтар халдварт өвчнөөс хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй байна. Мэдээж байнга зөвлөж байгаа үндсэн аргуудыг дахин ярих хэрэгтэй болно. Болж өгвөл хүүхдүүдээ олон нийтийн газар авч явахгүй байх, зусланд цэвэр агаарт гарах нь маш зүйтэй гэхдээ зуслан дээрээ олон хүн цуглуулахгүй байх, зөвхөн гэр бүлээрээ л тусгаарлагдах нь маш чухал байна. Яах аргагүй олон нийтийн газар авч явах шаардлагатай бол маск зүүх, хүүхдэдээ хүртэл бээлийг нь өмсүүлэх хэрэгтэй. Хүүхэд болохгүй гэх тусам гараараа бүх юмыг барьж, хүрч, сонирхож байдаг шүү дээ.

Түүнээс гадна эмээр урьдчилан сэргийлэх асуудлыг энэ үед ярихаас өөр аргагүй байгаа. Яагаад гэвэл олон улсын COVID-19 халдвараас сэргийлэх ба эмчлэх удирдамжууд дээр бас эмээр урьдчилан сэргийлэх асуудлууд бас бичигдсэн байгаа. Энэ дотроос бага насны хүүхдүүд болон нярай, дутуу нярай хүүхдүүд нь интерферон маш багатай төрдөг. Интерфероны дутагдалтай учир вирусээс хамгаалах хүчин зүйл багатай байдаг. Тиймээс интерфероныг нэмэгдүүлэхийн тулд Е витаминтай, С витаминтай Вифероны гелийг хамар дотор нь, мазийг хамарны гадуур түрхэхийг зөвлөж байгаа. Нярай болон 3-аас доош бага насны хүүхдэд бол виферон хэрэглэх нь маш их тохиромжтой. 3-аас дээш насны хүүхдийг урьдчилан сэргийлэхэд олон төрлийн судалгаа хийгдэж батлагдсан, маш тохиромжтой арга бол Кагоцел гээд интерфероны индуктор байгаа. Энэ талаар ярих хэрэгтэй гэж бодож байна.

Кагоцел нь хүний өөрийн интефрероний нийлэгжилтийг ихэсгэдэг. Интерферон нь хүний биед вирус орж ирэхэд дархлааны системээс хамгийн түрүүнд ялгарч вирусийг таньж түүнийг устгах ба дараа дараагийн дархлааны уургуудийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Кагоцелыг урьд өмнө ч гэсэн SARS, MERS-ийн үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байсан. Маш үр дүнтэй гэдэг нь батлагдсанаас гадна хэрэглэхэд их хялбар байдаг. Учир нь хүүхдэд COVID-19-с урьдчилан сэргийлэх зорилгоор 7 хоногийн хоёрт нь уудаг. Хүүхэд хоногт 1 шахмалыг 1 удаа уугаад маргааш нь дахин 1 шахмалаар 1 уух буюу 2 хоног ууж 5 хоног завсарлаад, 5 хоног завсарласныхаа дараа дахин саяны схемээр ууж 5 хоног завсарлуулаад нийтдээ 4 долоо хоног уухад ердөө 8 шахмал уугаад COVID-19-с урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Кагоцелыг COVID-19-с урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэсэн судалгаагаар дөрвөн 7 хоног хэрэглэхэд өвчлөх эрсдлийг 2,82 дахин бууруулсан. Мөн амьсгалын замын халдвараас хамгаалах эерэг үр дүн Кагоцелын эмчилгээг хийж дууссаны дараа 1-4 сар хадгалагдсан байдаг. Бусад интерфероны индуктортой харьцуулахад хүний биед үүсгэж байгаа интерфероныг 2 өдөр уухад 5 хоногийн турш идэвхжүүлж байгаагаар онцлог юм. Дөрвөн 7 хоног нийтдээ 8 шахмал хүүхдэд уулгахад 1-4 сар хамгаалах чадварыг өгч байгаа. Хичээл сургуулийн үед амьсгалын замын халдвараас үүсч байгаа хүндрэлийг 3 дахин бууруулсан байдаг.

-ТОДОРХОЙ ШАЛТГААНЫ УЛМААС ВАКЦИНД ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ НАСАНД ХҮРЭГЧИД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Суурь өвчтэй, харшилтай, үе мөчний өвчтэй, системийн өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүс COVID-19 вакцин хийлгэвэл сэдрэх магадлалтай гэсэн шалтгаанаар вакциндаа хамрагдаагүй тохиолдлууд байгаа. Эдгээр хүмүүс халдвараас урьдчилан сэргийлэх болон вакцинд орох бэлтгэл хангахад Кагоцелыг насанд хүрэгчдэд өдөрт 2 шахмалыг 1 удаа 2 хоног уугаад 5 хоног завсарлаад ахин 2 шахмалаар хоногт 1 удаа, 2 хоног уугаад 5 хоног завсарлах схемээр дөрвөн 7 хоногийн турш уухад бүтэн сарын турш цусан дахь интерфероныг дээд түвшинд барьж дархлааг дэмжих юм. Нийт хүн амын 60% нь вакциндаа хамрагдах хүртэл энэхүү аргаар сэргийлээд явахад тархах эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж бодож байна. Мөн вакцинд хамруулахын өмнө нь өвчлөмтгий хүмүүс хэрэглэж вирусийн эсрэг дархлаагаа идэвхжүүлчихээд дараа нь вакциндаа хамрагдахад вакцины тогтоц үр дүнтэй байдаг гэсэн судалгаанууд бас гарсан байдаг.

-ИНТЕРФЕРОНИЙГ ОЛОН УЛСАД COVID-19-ӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭЭР ХЭРЭГЛЭСЭН ТУРШЛАГА, СУДАЛГАА БАЙДАГ УУ?

Өнөөдөр ОХУ-ын COVID-19-ийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх түр удирдамжид интерфероны индуктор болон интерфероныг хэрэглэхээр орсон байдаг. 2020 оны 1-р сараас 2021 оны 5-р сарын хамгийн сүүлийн удирдамж хүртэл нийтдээ 11 түр удирдамж гаргахад бүх удирдамжид орсон нь маш чухал ач холбогдолтой гэдгийг ОХУ-д онцолж байна. Түүнээс гадна Спутник V вакциныг бүтээсэн Н.Ф.Гамалейн нэрэмжит Институтын захирал Александр Гинцбург саяхан Оросын ИЗВЕСТИЯ” сонингийн ярилцлагад “Цар тахлын эхэн үед ОХУ-ын бүх хүн амд интерфероны индуктор зөвлөсөн бол өвчний тохиолдол бага байх байсан уу?” гэсэн асуултанд Александр Гинцбург магадгүй тохиолдол 20-30%-р бага байх байсан болов уу! гэж хариулсан байгаа нь өндөр ач холбогдолтой гэдгийг илэрхийлж байгаа юм. Монгол улсад Эрүүл Мэндийн Яамны сайдын тушаалаар 5-р сарын 18-нд батлагдсан COVID-19-ийг оншлох эмчлэх түр зааварт мөн интерферон нь Виферон гэдэг нэрээрээ орсон байна.

Мэдээж 0-3 нас хүртэл хүүхэд, дутуу нярай, нярай хүүхдүүдэд C, E витамин антиоксидант агуулсан Вифероны шулуун гэдсний лаа, хамарт түрхдэг гель болон мазийг зөвлөж байгаа. Учир нь ганцхан Орос улсад биш Франц, АНУ, Канад, Хятад улсад интерферонийг өргөн хэрэглэсэн олон төрлийн судалгаанууд гарсан байдаг. 2020 онд COVID-19-ийн үед интерфероныг судалсан 7000 илтгэл өгүүлэл гадаадын сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байдаг бол 2021 оны 1-3-р сарын хооронд 3,800 гаруй илтгэл, өгүүлэ, судалгаа COVID-19-ийн үед интерфероныг хэрхэн хэрэглэх вэ? гэдэг сэдвээр гарсан нь бүгд үр дүн сайтай байгаа тухай дурдсан байна.

COVID-19-ийн вирус нь хамгийн түрүүнд хүний хамгаалах хүчин зүйл болох интерфероныг устгадаг уургыг ялгаруулж байдаг.

Тиймээс хүн интерфероныг зайлшгүй гаднаас оруулах шаардлагатай мөн өөрийнх нь интерфероны нийлэгжилтийг сайжруулах шаардлагатай юм.

COVID-19-ийн вирус нь хамгийн түрүүнд хүний хамгаалах хүчин зүйл болох интерфероныг устгадаг уургыг ялгаруулж байдаг. Тиймээс хүн интерфероныг зайлшгүй гаднаас оруулах шаардлагатай мөн өөрийнх нь интерфероны нийлэгжилтийг сайжруулах шаардлагатай юм.

Нэмээд хэлэхэд COVID-19 халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 15% нь суулгах шинжээр илэрч байгаа тул хүүхдийнхээ өтгөнийг цэвэрлэхдээ маш хянамгай байх хэрэгтэй. Ялангуяа суулгах хам шинж илэрч буй COVID-19 эерэг хүүхдүүдэд шулуун гэдсээр виферон лаа хийж, Кагоцелыг уулгаж хавсарч хэрэглэх нь COVID-19-ийн эсрэг үр дүнтэй бөгөөд өтгөнөөр ялгарах вирусийн тоог бууруулж эдгэрэлтийг түргэсгэнэ.

Монголын үрсдээ энэ өвчнөөс холуур байж эрүүл энх байхыг хүсэн ерөөе!

Цаг гарган зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..