Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн мэс заслын эмч С.Алтан-Очиртой тархины хавдрын талаар ярилцлаа.
-Хавдар хэмээх аймшигт өвчинд монголчууд дарлуулаад удаж байна. Үүн дотор тархины хорт хавдрын өвчлөл бас багагүй хувийг эзэлж байна. Энэ ө.вчин ихэсч байгаагийн гол шалтгаан нь юу байгаа бол. Тархины хорт хавдрын өвчлөл тоон мэдээллийн хувьд ямар байна вэ?
-Тархины хортой хавдрыг анхдагч хортой хавдар, тархины үсэрхийлсэн хортой хавдар гэсэн үндсэн хоёр хэсэгт авч үздэг. Үсэрхийлсэн гэдэг нь өөр эрхтэнд хортой хавдар урган тухайн газраас тархинд зөөвөрлөгдөн ирж ургаж томорч байгааг хэлж байгаа юм. Тархины анхдагч хортой хавдар насанд хүрэгчдээс илүү хүүхдүүдэд илүү тохиолддог. Ялангуяа 5-аас доош насны хүүхдүүдэд нэлээд элбэг тохиолддог. Ихэнхдээ төрөлхийн хавдар гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эхийн хэвлийд тухайн хүүхэд бүрэлдэж бий болох үед хавдрын үндэс суурь тавигдсан байдаг. Энэ нь хүүхдийг өсч томрохтой зэрэгцэн томорч байгаад тодорхой хэмжээнд хүрээд шинж тэмдэг өгөх үедээ оношлогдож байна. Хүүхдийн х.ортой хавдар эмчлэгдэх боломж болон эдгэрэх бололцоо бага байдаг. Анх оношлогдсоноос хойш эмчилгээ хийсээр байхад л 1.6 сар амьдардаг.
-Анхдагч болон үсэрхийлсэн хавдрын аль нь хүн амын дунд их байна вэ?
-Анхдагч хортой хавдар илүү элбэг тохиолдож байгаа. Дээр хэлсэнчлэн үсэрхийлсэн хортой хавдар нь бусад эрхтэнээс дамждаг. Ихэнхдээ хөх болон уушгины хортой хавдар тархи руу үсэрхийлдэг. Элэгний хортой хавдар тархи руу үсэрхийлэх тохиолдлууд байдаг ч харьцангуй бага байдаг. Тархины анхдагч хортой хавдрыг дотор нь эс, эд судлалын шинжилгээгээр хэд хэдэн төрөл болгож хуваадаг. Хортой хавдрыг хүн төрөлхтөн бүрэн эмчилж чадахгүй байгаа. Олон улсад хийсэн олон хүнийг хамруулсан судалгаануудын нийлбэр үр дүнгээр нь авч үзэхэд хамгийн дээд тал нь хоёр жил амьдардаг гэж тогтоогддог.
-Тархины хавдрын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Тархины хавдрын үүсгэж байгаа шинж тэмдгийг хэд хэдэн бүлэг болгож хуваана. Нэгдүгээрт тархины ерөнхий шинж үүнд толгой өвдөх, дотор муухайрах, огиудас хүрэх, ухаан алдах, ухаангүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хоёрдугаарт голомтод шинжүүд байна. Үүнд аль нэг эрхтэндээ давамгай байдлаар илэрхийлнэ. Тухайлбал гар хуруу мэдээгүй болох, ярьж чадахгүй болох, нүд сохрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хавдрын эхлэл үеийн шинж тэмдэг нь ухаан алдаж таталт өгнө. Иймд уналт алдалт, таталтыг анх удаа өгч байгаа бол яаралтай эмнэлэгт очиж тархины зураг авахуулах хэрэгтэй. Толгой нь өвдсөн хүн бүр х.авдартай байна гэж ойлгож болохгүй. Хүний толгой өвдөх шалтгаанууд их олон байдаг учир түгээмэл зөөлөн явцтай толгойн өвдөлтийг хавдар байна гэж ойлгон айх шаардлагагүй. Тархины х.авдраас шалтгаалж байгаа толгой өвдөлтийг энгийн толгой өвдөлтөөс эхэн үедээ ялгаж чадахгүй. Тийм учраас х.авдар оройтсон шатандаа оношлогдоод байдаг. Тархи бол ер нь бүрэн тайлагдаагүй эрхтэн учир “тийм учраас ингэж байгаа, яг тэгж өвдөнө” гэж тодорхой хэлж чадахгүй байгаа.
-Тархины хавдрыг бий болгож байгаа шалтгаан юу вэ?
-Тархины хавдрыг үүсгэж байгаа шалтгаанууд тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө х.авдар үүсэх маш олон шалтгаанууд байдаг. Үүн дундаас эсийн мутац голлох үүрэгтэй байна гэж ярьж байгаа. Эсийн мутацад юу нөлөөлж байна вэ гэхээр орчны бохирдол, вирусийн халдвар, гэмтэл нөлөөлж болно. Зарим ховор тохиолдолд удам нөлөөлж байдаг.
-Тархины хавдраар өвчилж байгаа хүмүүсийг нас болон хүйсээр нь авч үзвэл аль нь их өвчилж байна вэ?
-Насны хувьд авч үзвэл хүүхдэд тохиолдож байгаа тархины х.авдар бол эрэгтэй хүүхдэд давамгай буюу эмэгтэй хүүхдээс 1.2 дахин илүү байна. Харин насанд хүрэгсдийн дунд энэ нь эсрэгээрээ эмэгтэйчүүд илүү их өвдөж байгаа бөгөөд ойролцоогоор 1.1 дахин илүү байна. Хавдар нь насанд хүрэгсдийн дунд нас буюу 40-60 насныханд илүү тохиолдож байна.
-Хүүхэд эхийн хэвлийд байх үедээ х.авдрын суурьтай болдог гэлээ. Тэгэхээр тухайн эхийн идэж, ууж байгаа зүйлээс шалтгаалж байж болох уу?
-Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх үед х.авдрын суурь зэрэг тавигддаг. Харин хүүхэд бүрэлдэхээс өмнө суурь нь тавигдаагүй. Энэ үед ганцхан тархины хавдар ч биш өөр х.авдрууд үүсч болно. Эхээс хамгийн их нөлөөлдөг зүйл бол б.элгийн замын вирусийн халдварт ө.вчин. Тэгэхээр б.элгийн замын халдвараас өөрийгөө хамгаалаад жирэмсэн болохоос өмнө өөрийгөө сайн эмчлэх хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүү.хэд төрнө шүү дээ. Эрүүл эхээс х.авдартай хүү.хэд төрхийн хувьд хоол хүнснээс илүүтэйгээр бусад нөлөөнүүд хамааралтай. Тухайлбал орчны бохирдол, цацраг идэвхт бодисууд, утааны нөлөө гэх зэрэг бусад зүйлс их нөлөөлдөг.
-Оношилгоо эмчилгээний хувьд хүмүүс аль үе дээрээ оношлогдож байна вэ. Тэдгээрийн хэдэн хувь нь эмчлэгддэг вэ?
-Аль шатандаа оношлогдсон гэдгээс хамааран эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Хавдрын мэс заслын эмчилгээ Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр зонхилж хийгдэж байна. Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засал дээр эмчлэгдсэн хавдрын нийт тохиолдол гэхэд өнгөрсөн онд 235 хүн мэс засал хийлгэсэн. Үүний 60 орчим хүн нь х.ортой х.авдар, үлдсэн нь х.оргүй хавдраар өвчилсөн байсан. Х.оргүй хавдрын мэс засал эмчилгээний хувьд 80-85 хувийн үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, мэс засалд орсны дараа 80-85 хувь эдгэдэг гэж ойлгож болно. Үлдэж байгаа тохиолдлуудад х.авсарсан эмчилгээнүүдийг хийдэг. Хортой хавдрын эмчилгээний үр дүн сайн биш. Хамгийн дээд талдаа 2 жил амьдардаг.
Энэ жилээс эхлэн төвлөрлийг сааруулах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр тархины мэс заслын эмчилгээнүүдийг хийж эхэлж байгаа. Зарим багаж, техник тоног төхөөрөмжтэй холбоотойгоор бүрэн ачаалал авч чадахгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
ITOIM.mn