© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зүрх судас

Куссмаулийн шинж (Kussmaul’s sign)

55 настай эмэгтэй, 2-3 долоо хоногийн өмнөөс биеийн ачаалал авахад давшингуй амьсгааддаг болсон, Ходжкиний лимфома оношлогдож цочмогдуу үед нь туяа (mantle-field radiation) -аар эмчлэгдсэн эртний өгүүлэмжтэй. Үзлэгт Цусны даралт 97/59 мм.муб, амьсгалын хэм минутанд 20 удаа байв. Гүрээний вен тэлэгдэж, амьсгал авалтын үед гүрээний вений даралт нэмэгдэх нь Куссмаулийн шинжээр илэрч байсан (бичлэг үзнэ үү). Зүрхний авиа хэвийн. Пульсэнд парадоксал байдал ажиглагдаагүй. Уушгины чимээ цэвэр байсан. Цээжээр зүрхийг хэт авианд харахад үнхэлцгийн хөндийд шингэнгүй ч үнхэлцэг хальс зузаарсан байдал харагдсан. Амьсгал авах үед гүрээний венийн даралт парадоксалаар нэмэгдэхийг  Куссмаулийн шинж гэдэг. Хэвийн үед амьсгал авах үед цээжний дотоод даралт буурч зүрхний баруун тал руу венийн цус орохыг нэмэгдүүлснээр гүрээний венийн даралтыг бууруулдаг. Гэтэл баруун ховдлын дүүрэлт буурсан үед гүрээний венд цус ихээр хурдаг. Куссмаулийн шинжийг дараах шалтгаанууд үүсгэдэг:
  • Баруун ховдлын шигдээс
  • Баруун ховдлын хүнд зэргийн дутагдал
  • Рестриктив кардиомиопати
  • Констректив перикардит
  • Гурван хавтаст хавхлагын нарийсал

Энэхүү өвчтөнд голтын туяа эмчилгээтэй холбоотой констректив перикардит бий болсноор энэ нь зүрхний дүүрэлтийг бууруулж Куссмаулийн шинжийг үүсгэсэн хэмээн таамагласан. Энэхүү эмэгтэйд илүү инвазив эмчилгээ шаардлагатай болохоос сэргийлж шээс хөөх эм хэрэглэж зовиурыг сайжруулсэн байсан.


Эх сурвалж:


André M. Mansoor, M.D., and Sudhakar P. Karlapudi, M.B., B.S “Kussmaul’s sign” N Engl J Med 2015; 372:e3January 8, 2015

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..