Ерөнхий
Үрийн хураагуурын өргөсөлт гэдэг нь үрийн гуурс ба төмсөгний хураагуурын судас өргөсөхийг хэлнэ. Варикоцеле гэдэг нь varix буюу хураагуурын зангилаа, kele буюу хавагнах, хавдах гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг. Харамсалтай нь энэ эрэгтэйчүүдийн 10-15% нь тохиолддог нэлээд өргөн тархсан эмгэг юм.
Улмаар эрэгтэйчүүдийн үргүйдлийн 40% нь энэ эмгэгээс үүдэлтэй байдаг. Харин эдгээр эрэгтэйчүүдээс хоёрдогч үргүйдэл -тэй эрчүүдийг нь авч үзвэл (үр тогтоох чадвартай байгаад алдсан) 80% нь үрийн хураагуурын өргөсөлттэй эрчүүд ордог байна.
Шалтгаан
Төмсөг ний венийн судасны хавхлаг/клапаны үйл ажиллагааны дутагдлаас үүдэн цус тууштай нэг чигт урсалгүй хэсэгчлэн буцаж урсаж эхэлдгээс болж судасны хана аажмаар өргөсдөг байнав Ихэнх тохиолдолд сувгийн судасны өргөсөлт нь шилжилтийн насанд, удамшл гаралтай хүчин зүйлсийн нөөлтэйгээр үүсдэг байна.
Практик дээрээс харахад үрийн сувгийн судасны өргөсөлтэй хүний цусан төрөл дотор венийн судас зангиран өргөсөх, хавтгай тавхай, зүрхний хавхлагийн гажиг зэрэг эмгэгтэй хүмүүс гол төлөв илэрдэг.
Мөн гүйлгэх, эсвэл архаг өтгөн хаталт, хүнд юм өргөх, хэвлийн булчингийн хэт ачаалал зэрэг нь үрийн сувгийн судасны өргөсөлтийг үүсэхэд дам нөлөөлдөг хүчин зүйлд ордог.
Явц
Үрийн сувгийн судасны өргөсөлт нь хүний амь насанд аюул бололгүй, анзаарагдалгүйгээр яваад байж болдгоороо осолтой өвчин юм. Энэ эмгэгээс үүдэлтэй хамгийн том асуудлыг нь үргүйдэл гэж болно.
Төмсөг болон ойролцоох эд, эсүүдэд тэжээл хүргэсэн цус нь хуухнаг -ны венийн судсаар дамжин зүрх рүү чиглэн урсдаг. Энэ үед цус өөдөө буюу хүчний эсрэг урсана. Хэвийн үед венийн хавхаг буюу клапан нь цусыг буцаж урсахаас сэргийлж байх ёстой. Гэтэл венийн судас өргөссөнөөр клапаны хэвийн ажиллагаа алдагдан цус нь “савлах” гэж нэрлэгдсэн хөдөлгөөн хийж, нэг газраа “ээрнэ”. Үр дүнд нь төмсөг -ний цусан хангамж алдагдан төмсөгийг бүрхсэн венийн судасны торлогийн тоо өссөөр заримдаа судсаар нэхсэн уут шиг болох нь ч бий. Судасны олон тооны зангилаа нь төмсгийг бүрхсэн хэлхээ бий болгосноор төмсгийг хөргөхөө больдог. Гэтэл эр бэлгийн эс нь хэвийн боловсроход 32.5-34.5 хэм шаардлагатай байдаг болохоор эр бэлгийн эс үүсэлт нь зогсдог. Түүнээс гадна үрийн судасны өргөсөлтийн үед асептик аутоиммун үрэвсэл гэгч үүсэх эрсдэлтэй. явагддаг.
Оношлогоо
Ихэвчлэн тохиолдлоор эмнэлгийн тусламж авах үед оношлогддог ба хэрэв танд үрийн хураагуурын өргөсөлт байж болзошгүй бол даруйхан бөөрний мэс заслын эмчид хандаарай. Үрийн хураагуурын өргөсөлтийг оношлох нь төвөгтэй биш. Үрийн хураагуурын өргөсөлт нь зүүн талдаа байх ба хоёр талдаа байх нь ховор, гойд үед л баруун талдаа байна. Иймээс баруун ба зүүн төмсөгний хураагуурын байрлал нь өөр байна. Заримдаа өвчин төмсөгний орчмоор өвдөж илэрч болно. Энэ нь хураагуурын сүлжээн дэх цусны даралт ихэсснээс болдог байна. Өвдөлт нь нэг их биш байх ба чангааж тэлж өвдөнө. Хэрэв хураагуур ихээр өргөссөн байвал оношыг эргэлзээгүй тавих ба намэлт шинжилгээ хэрэггүй. Эргэлзээтэй үед хуйхнагны судасны доплерографи, дуплекс сканераар харна.
Эмчилгээ
Үрийн хураагуурын өргөсөлтийн эмчилгээнд зөвхөн мэс заслын эмчилгээ хийх ба эмийн эмчилгээ ямар ч үр дүнгүй. Гэвч хагалгаа хийлгэх эсэхийг эмч эр хүнд өөрт нь орхино. Бэлгийн идэвхид өвчин нөлөөлөхгүй ба хэрэв өвчтөн залуу хүн бол гэр бүл амьдралаа зохиох тул хагалгаа хийлгэх хэрэгтэй. Хэрэв хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй эр хүн бол заавал хагалгаа хийлгэх шаардлагагүй. Хагалгаанаас гарч болох нөлөө нь 5-7% төмсөгний усан хаван үүсдэг.
Хуйхнагны судасны доплерографи гэдэг нь тусгай доплерометрийн датчикт холбогдсон орчин үеийн багажны тусламжтайгаар чанд авиагаар харах арга. Шинжилгээг тусгайлан бэлтгэгдсэн эмч хийнэ. Доплерографиар янз бүрийн эрхтний цусны урсгалыг шинжилдэг. Энэ шинжилгээгээр шээс бэлгийн замын өөрчлөлт, янз бүрийн хавдрыг оношлоно.
Дуплексный сканнераар харах нь шээс бэлгийн замын чанд авиан шинжилгээ юм. Бага аарцгийн чанд авиан шинжилгээгээр умай, умайн гуурсан хоолой. өндгөвч, түрүү булчирхай, төмсөг болон бусад эрхтэнд дүн шинжилгээ хийх зорилгоор хийнэ. Тусгай багажаар хийдэг ямар ч өвдөлтгүй шинжилгээ юм.ийм шинжилгээг ихэвчлэн давсаг дүүрэн шээстэй байхад хийнэ.