© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Коронавирус (КОВИД-19)

2021-06-24 өдөр ЭМЯ: 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Өрхийн эмнэлгүүдэд өгч буй тусламжийн 70 мянган төгрөг нь иргэдэд тусламжийн багц болж очно гэдэг бол ташаа мэдээлэл. Гэрээр тусгаарлагдаж байгаа 20 мянган халдвартай иргэдэд эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс тараана гэж иргэд ойлгож байна. Тодорхой хэмжээний дархлаа дэмжих багц иргэдэд өгөх хэдий ч бүх хүнд витамин тараана гэж ойлгож болохгүй. Тиймээс иргэд та бүхэн биеийн байдлаа тогтмол хянаж, өрхийн эмнэлэгтэйгээ холбоотой байхыг сануулж байна. Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ ирэх талаар тодорхой хариу ирээгүй байгаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

Өнгөрсөн 24 цагт 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 102632 боллоо.

Улаанбаатар хотод 1482 тохиолдол батлагдсан бол орон нутагт 879 тохиолдол бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8352, хүндэвтэр 3097, хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Эмнэлгээс 1059 хүн эдгэрч гарсан бол гэрээр 458 хүн эдгэрч, хяналтаас гарлаа. Нас баралтын тухайд 30-39 насны гурван хүн, 51-60 насны нэг хүн, 61-70 насны гурван хүн, 71-80 насны нэг хүн, 80-аас дээш насны таван хүн нас барсан байна.

Вакцинжуулалтад өчигдөр улсын хэмжээнд 10247 хүн хамрагдсан байна. Одоогоор улсын хэмжээнд нэгдүгээр тунд нэг сая 931 мянга 642 хүн вакцины нэгдүгээр тунд, нэг сая 713 мянга 649 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Жирэмсэн 1316 эмэгтэй, хөхүүл 919 эмэгтэй, 16-17 насны 84288 хүүхдээс 18101 хүүхэд нь вакцины эхний тундаа хамрагдаад байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..