
Коронавирусийн халдвар авч, эдгэрсний дараа юуг анхаарах хэрэгтэй вэ. Үргэлжлүүлэн ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай юу, аль эсвэл энгийн амьдралын горимдоо шууд шилжиж үү. Эдгээр асуултад олон улсын эрдэмтэд хэрхэн хариулсан бол?
-ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСНИЙ ДАРАА ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БОЛОХ ВЭ-
Коронавирусийн халдвар авсан хүмүүс ихэвчлэн хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг. Гэвч зарим хүнд, тэр ч бүү хэл хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст хүртэл анх илэрч байсан шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Үүнийг олон улсад “Long Covid” буюу “Урт хугацааны ковид” гэж нэрлэж буй. “Long Covid” тухайн хүн оношлогдсоноос хэдэн сар ч үргэлжлэх боломжтойг эрдэмтэд анхааруулж байна.
“Nature” сэтгүүлд өнгөрсөн сард нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд “Long Covid” ихэвчлэн өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүст ажиглагдаж байгаа боловч сүүлийн үед харьцангуй залуу, ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй хүмүүст хүртэл илэрч, хэдэн сарын турш үргэлжилж байгаа аж. Судалгаанд дурдсанаар “Long Covid”-ийн үед дараах шинж тэмдгүүд түгээмэл илэрч байна гэжээ. Үүнд:
Ихэнх хүн COVID-19 нь уушгинд голчлон нөлөөлдөг өвчин гэж үздэг. Гэвч бусад эрхтнийг гэмтээж болно гэдгийг Америкийн академик анагаах ухааны “Mayoclinic” төвийн эрдэмтэд онцолсон байна. Мөн энэ сөрөг нөлөө нь цаашлаад удаан хугацааны эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
COVID-19-д өртөж болзошгүй эрхтэнд:
Халдвар авч эдгэрсэн хүмүүст ямар шинж тэмдэг илэрч буй талаарх судалгаа одоог хүртэл үргэлжилсээр байна. Шинэ COVID-19 вирусийн урт хугацааны үр дүнг урьдчилан таамаглахад хүндрэлтэй тул эрдэмтэд амьсгалын замын цочмог хам шинж(SARS) үүсгэдэг төстэй вирусуудын урт хугацааны үр нөлөөг судалж эхэлжээ.
-ИХ БРИТАНИ, АНУ-ЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСЭН ХҮМҮҮСТ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ӨГЧ БАЙНА-
Тэгвэл халдвар авч эдгэрсний дараа эдгээр шинж тэмдэг илэрсээр байвал, мөн шинж тэмдэг илрэхгүй байсан ч юуг анхаарах хэрэгтэй вэ. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвөөс халдвар авч эдгэрсний дараа ч шинж тэмдэг илэрсээр байвал юун түрүүнд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөжээ. Мөн дараах шинжилгээнүүдийг өгөхийг зөвлөсөн байна. Үүнд:
Дээрх ерөнхий үзүүлэлтүүдийг шалгуулсны дараа эмчээс өөрт илэрч буй шинж тэмдгийг хэрхэн удирдах, хянах талаар зөвлөгөө авах, хэрэв шинж тэмдгүүд нь таны өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлж байвал нөхөн сэргээх тусгай болон физик эмчилгээнд явах, эсвэл өөрт илэрч буй шинж тэмдгээр мэргэшсэн эмчид хандахыг зөвлөжээ. Харин дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг сануулсан байна.
Түүнчлэн АНУ-ын Халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх төв, Их Британийн анагаах ухааны “Pharmaceutical-journal”-д нийтлэгдсэн зөвлөмжид халдвар авч эдгэрсэн хүмүүст дараах зөвлөмжийг өгчээ.
Халдвар авч эдгэрсний дараа ч шинж тэмдэг хэдэн долоо хоногоос эхлээд хэдэн сар ч үргэлжилж болзошгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авахыг олон улсын эмч, судлаачид онцолжээ.
Эх сурвалж: Nature journal, Nhs, Pharmaceutical-journal, Mayoclinic.org