© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Коронавирус (КОВИД-19)

Б.Ууганбаяр: Vero Cell, AstraZeneca, Pfizer вакцинаас өөрт тохирохыг сонгон хийлгэх боломжийг нээж өгч байгаа

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Монгол Улс 3.2 сая хүн амтай. Үүнээс зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийг анх 2 сая 67 мянгаар тооцож байсан бол 16-17 насны хүүхдүүдийг нэмээд 2,151,545 болсон.

Өнөөдрийн байдлаар вакцины II тунд хамрагдсан хүн нийт хүн амын 52%-ийг эзэлж байна. Тиймээс сүргийн дархлаа тогтох болоогүй.

Улаанбаатарын хувьд 1.4 сая хүн амьдардаг гэж үзвэл дөнгөж 59% нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 1,031 буюу 6.8% жирэмсэн эмэгтэй вакциндаа хамрагджээ.

16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Энэ насны 84,288 хүүхэд байна. Үүнээс нэгдүгээр тунд 10,294 хүүхэд вакциндаа хамрагджээ.

Зорилтот бүлгийн 2,151,545 хүнээс вакциндаа хамрагдаагүй хүмүүс байна. Вакцинд хамрагдаагүй 300 гаруй мянган хүн байна.

Халдварт өвчнийг бууруулах хоёр арга зам бий. Хөл хорио тогтоох болон вакцинжуулалт. Вакцинжуулалт халдвар авбал хүндрэхээс сэргийлдэг тухай өдөр бүр хэлж байгаа.

Сүүлийн үед битүү орчин буюу гэр, албан тасалгаа зэрэгт халдвар илрэх нь их байна

Коронавирусийн өвчний улмаас 459 хүн эндлээ. Эдгээрээс вакцины нэг тунг хийлгэсэн 175, огт хийлгээгүй 284, вакцины бүрэн тунг хийлгээд 14-өөс дээш хоносон 31 хүн байв.

Вакцины бүрэн тунг хийлгээд эндсэн тохиолдол бага байгаа нь вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Манай улсад Vero Cell, AstraZeneca, Pfizer вакциныг хэрэглэж байна. Та өөрийн гэрт ойр байгаа цэгт очиж, өөрт тохирох вакцинаа хийлгэх боломжийг маргаашаас эхлэн нээж өгч байгаа. Харин нэгдүгээр тунг Vero Cell вакцин хийлгэсэн бол өөр төрлийн вакцин хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Спутник V вакцины II дахь тунг хэзээ ирүүлэх талаар ОХУ-аас буюу үйлдвэрлэгч талаас хариу хэлээгүй байна. Уг вакцины хоёрдугаар тунг 21-90 хүртэлх хоног хэмээн тайлбарлаж байгаа.

Сүүлийн үед битүү орчин буюу гэр, албан тасалгаа зэрэгт халдвар илрэх нь их байна.

Таны эргэн тойронд вакциндаа хамрагдаагүй хүн байвал вакциндаа хамрагдахыг зөвлөхийг уриалж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..