© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

ЭМЯ: 2231 хүн Covid-19 халдвар авч, 12 хүн нас барав

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос /УОК/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.22) ээлжит мэдээллээ хийлээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Зарим дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн үйлдвэртэй холбохоор ажиллаж байна. Эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилчдын нөөц хязгаарлагдмал байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 30-40 насныхан халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөх шаардлагатайг анхааруулъя. Сүүлийн 24 цагт нийт 11765 хүнд шинжилгээ хийхэд 2231 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 98050 боллоо. Үүнээс дотоодын халдвар 2223 бүртгэгдэж, найман эрүүл мэндийн ажилтан ажлын байрандаа халдвар авчээ. Мөн 886 хүн эдгэрч, халдварын нэн хүнд хэлбэрээр 12 хүн нас баржээ. Насны тухайд 55-83 насны хүмүүс. Мөн цар тахлын хүндрэлээр бус суурь өвчнөөр 41, 43 настай хоёр хүн харамсалтайгаар нас барсан.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1289 орон нутагт 934 бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 12415 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7967 , хүндэвтэр 3087, хүнд 1140, маш хүнд 221 хүн байна. Улаанбаатарт 41 эмнэлэгт цар тахлаар өвчилсөн иргэдийг хүлээн авч, эмчилж байна. Орон нутагт аймаг тус бүрт 1-3 эмнэлэг халдвартай иргэдийг эмчилж буй. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20795 хүн эмчлэгдэж байна. Нийт эмнэлэг, гэрийн хяналтад 33210 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт 934 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг задалч авч үзвэл:

• Архангай аймагт-106

• Баян-Өлгий аймагт-14

• Баянхонгор аймагт-85

• Булган аймагт-59

• Говь-Алтай аймагт-44

• Говьсүмбэр аймагт-11

• Дархан-Уул аймагт-57

Дундговь аймагт-57

• Дорнод аймагт-51

• Завхан аймагт –76

Орхон-54

• Өвөрхангай аймагт-48

• Сүхбаатар аймагт-34

• Сэлэнгэ аймагт-43

• Хэнтий аймагт-53

• Увс аймагт-32

• Ховд аймагт-25

• Хөвсгөл аймагт 85 тохиолдол тус, тус илэрчээ. Зургадугаар сарын 21-ний 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 10438 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс нийслэлд 3911, хөдөө орон нутагт 6527 хүн хамрагдсан байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..