© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Коронавирус (КОВИД-19)

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын талаар мэдээлэл өглөө.

Тус зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналыг гаргасан эсэхийг тодруулахад доктор Т.Бэгзсүрэн "Тийм. Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан тооцоолоход хөл хорих нь зүйтэй гэж үзэн зөвлөмж боловсруулж, дээш нь хүргүүлсэн. Өмнөх удаад зургаадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна гэж тооцоолсон ч хөл хөдөлгөөн их байсны улмаас тооцоололд хүрээгүй. Гэхдээ 18-наас эхлээд буурч байгаа нь ажиглагдаж байна.

Ирэх саруудад тархалт тогтвортой буурна, гэхдээ хөл хорио тогтоовол илүү эрчимтэйгээр буурах тооцоолол бий.

Эрдэмтдийн зөвлөл эрүүл мэнд талыг илүү барьж тооцооллоо хийж байна. Энэ хэвээр үргэлжилсээр байвал долдугаар сарын 1-нээс эмнэлгийн ачаалал оргилдоо хүрэх магадлалтай" гэв.

Хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1-н гэхэд хамгийн багадаа 130 мянга, ихдээ 250 мянга хүрэх тооцоолол бий аж. Гэхдээ энэ нь мутацилагдсан хувилбар орж ирээгүй тохиолдол гэж үзэн тооцоолол юм байна. Тиймээс Монгол Улсад мутацилагдсан хувилбар оруулахгүй байх нь чухал гэдгийг доктор Т.Бэгзсүрэн онцолж байв.

Эх сурвалж: ЭМЯ

Дээрх тооцооллоос харвал

  • 16 хоног хөл хорио тогтоовол нийт тохиолдлын тоог 170 мянга,
  • 10 хоног хөл хоривол 180 мянгад тогтоох боломжтой байгаа юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..