© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцлоо.

Түүнээс Спутник V вакцины II тунд ашиглах вакцин хэзээ ирэх талаар тодруулахад "Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж байна. Энэ сардаа багтан нийлүүлэх тухай урьдчилсан мэдээг авсан. Вакцин ирмэгц иргэдээ давтан тунд хамруулна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 18-аас дээш насны иргэдийнхээ 92%-ийг I тунд, 82%-ийг II тунд хамруулаад байгааг тэрбээр мөн хэллээ. Түүнчлэн "Одоогоор зорилтот бүлгийн иргэдийн 8% нь вакциндаа ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй байгаа. Цар тахлын үед иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. 18-30 насны бүлгийнхнийг бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад идэвх сул байна.

Монгол Улс 16-17 насны иргэдээ вакцинжуулж эхэлсэн бөгөөд хоёр өдрийн дотор энэ насныхны 10 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна. Мөн насанд хүрээгүй эдгээр иргэнээ вакцинжуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаар нь зөвшөөрлийн хуудас бөглүүлж байна" хэмээв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..