© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

БНХАУ иргэдээ вакцинжуулсан тунгаар дэлхийд тэргүүлж байна

БНХАУ анх вакцинжуулах хөтөлбөрөө эхлүүлснээс хойш өдгөө нэг тэрбум гаруй тун вакцин иргэддээ тарьсан талаар нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдэгджээ. Ингэснээр Хятад орон энэ оны эхний хагас жил гэхэд дор хаяж хагас тэрбум хүн бүрэн дархлаажуулна гэсэн чухал төлөвлөгөөгөө биелүүлэхэд улам ойртож байна.

Түүнээс гадна Хятадын Эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр, дэлхий даяар дархлаажуулалтад ашигласан нийт вакцины гуравны нэг нь Хятадад үйлдвэрлэсэн вакцин аж. Харин AFP мэдээллийн агентлагийн тооцоолсноор өнгөрсөн долоо хоногийн сүүл гэхэд дэлхий даяар нийт 2.5 тэрбум тун вакцин хэрэглэжээ.

Бээжин энэ сарын сүүл гэхэд нийт 1.4 тэрбум хүн амынхаа 40 хувийг бүрэн дархлаажуулах төлөвлөгөөтэй ч одоогийн байдлаар тус төлөвлөгөө хэдэн хувьтай биелж буй нь тодорхойгүй байна.

Хятад улс анх өнгөрсөн оны долдугаар сард өндөр эрсдэлтэй хүмүүсээ вакцинжуулж эхэлсэн билээ. Эл эхний ээлжийн вакцинжуулалт энэ оны хоёрдугаар сард дууссанаар Бээжин түүнээс хойш одоог хүртэл ард иргэдээ вакцинжуулалтад хамруулсаар буй.

Иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалахын тулд Хятадын мужууд олон арга хэрэглэж байна. Жишээлбэл, зарим мужуудад вакцин тариулсан хүмүүсийг үнэгүй өндөг, дэлгүүрийн эрхийн бичиг зэргээр шагнаж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..