© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

Витамин уу? Аминдэм үү?

Витамин буюу аминдэм нь нэг ойлголт бөгөөд аливаа бие махбодын хэвийн үйл ажиллагаанд үнэмлэхүй чухал үүрэгтэй, нарийн нийлмэл нэгдлүүдийн бүтцэд оролцдог, шууд зохицуулалт хийдэг, хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг бага молекулт органик нэгдлийг аминдэм гэж нэрлэдэг. Өөрөөр амьд бие махбодын дотор янз бүрийн хэмжээ, хэлбэртэй агуулагдан тухайн бие махбодын эд эрхтний хэвийн үйл ажиллагааг тэтгэгч биологийн идэвхт бодисыг аминдэм гэж тодорхойлсон байна. Витамин нь бүтэц зохион байгуулалт, физик-химийн шинж чанараараа өөр өөр биологийн маш өндөр идэвхтэй, хоногийн хэрэгцээ нь миллиграмм, микрограммаар хэмжигддэг биед үл орлогдох нэгдэл юм. Тиймээс хэн хүнгүй л аминдэм гэхээр бие эрхтэнд нэн тустай нэгэн төрлийн эм гэж ойлгодог болсон. Хүн болгон мэддэг мөртлөө тэр бүр мэдээд байдаггүй нь мөн аминдэм юм. Аминдэмийн дутагдал далайчид болон шоронгийн хоригдлуудад хамгийн их илэрдэг. Аминдэм дангаараа бие махбодын хэрэгцээг хангадаггүй. Харин хоол хүнсээр дамжин хүний биед орсны дараа бодисын солилцоог хурдасгагч, химийн урвалыг идэвхжүүлэгч ферментүүдийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс аминдэмгүйгээр амьд организм оршин тогтнож чадахгүй гэж ойлгоход болноОдоо үед 40 гаруй төрлийн аминдэм мэдэгдэж байна. Аминдэмийг латин үсгийн дарааллаар А, В, С, Д, Е хэмээн ерөнхийд нь нэрлэх боловч химийн найрлагаас нь хамаарч аскорбины хүчил, никотины хүчил гэхчлэн нэрлэдэг. Мөн аминдэмийг усанд уусдаг, тосонд уусдаг, аминдэм төст гэж ангилдаг. . Аминдэмийн хэрэгцээ хүний нас, хүйс, физиологийн байдал, хөдөлмөрийн эрчим, өвчлөл, эмийн бодис хэрэглэх, бие махбодын уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэсийн харьцаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Аминдэм нь хоол хүнсэнд зайлшгүй шаардлагатай үл орлогдох бодис бөгөөд хоногт 50-150 мг хэмжээтэй хэрэглэгдэх ёстой. Хүний биед бараг нийлэгждэггүй, хоол хүнстэй хамт гаднаас авагдаж хэрэгцээгээ хангадаг. Ямар нэгэн аминдэм хоол хүнсэнд байхгүй буюу бие махбодод удаан хугацаагаар дутагдах аваас аминдэм дутагдах өвчинд нэрвэгдэнэ. Аминдэм дутагдлын үед биеийн эсэргүүцэл мэдэгдэхүйц суларч, амархан сульдаж ядрах, хатгалгаа тусах, халдварт өвчнөөр өвчлөх зэрэг илрэл үзэгдэж болно. Бие махбодод аминдэм илүүдвэл мөн өвчлөл үүсгэдэг байна. Тиймээс аливаа аминдэмийг тохиромжтой тунгаар хэрэглэх нь хамгийн чухал. Аминдэмийн эсрэг үйлчилгээтэй бодис гэж ойлголт байдаг бөгөөд юуны түрүүнд тамхи ордог байна. Та тамхи татдаг бол их, бага хэмжээгээр аминдэмийн дутагдал байх болно. Энэ нь тамхины хорт нөлөллийн зөвхөн нэг нь гэдгийг санаарай. Антибиотикүүд мөн аминдэмийн эсрэг үйлчилгээтэй бодис юм. Тиймээс та антибиотик хэрэглэж байгаа үедээ аминдэм хослон хэрэглэх болвол хэрэглэх нь зөв эсэх, цагийг нь хэрхэн зөрүүлэх талаар эмчээсээ зөвөлгөө аваарай. Элдэв төрлийн хүчтэй эм, антибиотикийн эмчийн зааваргүй дур мэдэн хэрэглэх нь таны биед хоол хүнсээр дамжин орж буй чухал аминдэмүүдийн хүчийг сулруулах, дутагдалд оруулах аюултайг, архаг хууч өвчнийг сэдрээх, халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх аюултайг санаж байхад илүүдэхгүй.
Эмч: Б.Нурбол
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..