© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Ерөнхий мэс засал

Улаанбаатар хотод 1,144, орон нутагт 116, эмнэлгээс шалтгаалах 3 тохиолдол шинээр батлагдлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 13,000 гаруй хүнээс шинжилгээ авахад

1,263 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлууд

  • Улаанбаатар хотод 1,144
  • орон нутагт 116
  • эмнэлгээс шалтгаалах 3 тохиолдол байна.

​Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,745 боллоо. Халдварын улмаас 4,311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,517
  • Хүндэвтэр 1,375
  • Хүнд 345
  • Маш хүнд 74 хүн байна.

Гэрийн болоод эмнэлгийн хяналтад 12,157 иргэн байна. Үүнээс эмнэлэгт 4,311 иргэн байгаа бол гэрт 7,846 иргэн эмчлэгдэж байна.

Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..