© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Ерөнхий мэс засал

Бүдүүн гэдэс ба бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ

Бүдүүн гэдэсний бүтэц зүй: Бүдүүн гэдэс нь нарийн гэдэсний төгсгөл хэсгээс эх авч шулуун гэдэсний эцэс хошного болон төгсөнө. Бүдүүн гэдэс дунджаар 1.5-2 м урттай.
Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа: Бүдүүн гэдэс шим тэжээлийг дахин боловсруулах болон өтгөнийг гадагшлуулах үүрэгтэй. Бид бүгдийн идсэн хоол хүнсний шим тэжээлийн ихэнх хэсэг нарийн гэдсэнд шимэгддэг. Шим тэжээлийн багахан хэсэг, ус эрдсийн ихэнх хэсэг бүдүүн гэдсэнд шимэгддэг. Ходоодны 1 гр агууламж 10-ийн нэг зэрэг бичил биетэн агуулдаг бол бүдүүн гэдэсний 1 гр агууламжинд 10-ийн 11 зэрэг бичил биетэн агуулагддаг. Эдгээр бичил биетнүүд бүдүүн гэдэсний салстыг хамгаалах, нийлмэл нүүрс усыг задлах, хоол боловсруулах замыг хамгаалах зэрэг хүнд нээн тустай, ашигтай үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж эдгээр бичил биетнүүдийн зохистой харьцаа хадгалагдсан нөхцөлд ашигтай нөлөөтэй бөгөөд зохистой харьцаа алдагдсан үед эсрэгээрээ өвчин үүсгэдэг байна. Дур мэдэн антибиотик хэрэглэх, буруу хооллолт, гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн удаан хугацаагаар хэрэглэх, тураах бэлдмэл байнга хэрэглэх зэргээс шалтгаалж бүдүүн гэдэсний бичил биетний хэвийн харьцаа алдагдаж, эмгэг төрүүлэгч бичил биетнүүд ихэсч бүдүүн гэдэсний өвчин үүсдэг байна.
Бүдүүн гэдэс дурандуулах: Бүдүүн гэдэсний ихэнх өвчнүүдийн эхний үе шатад ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Герман улсад 47 нас хүрсэн бүх хүмүүс, АНУ-д 45 нас хүрсэн бүх хүмүүс жил болгон бүдүүн гэдсээ дурандуулах ёстой. Хэрэв үүнээс татгалзвал цаашид бүдүүн гэдэстэй холбоотой ямар нэг асуудал гарахад өвчтөн өөрөө төлбөрөө төлдөг байна.
Бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээг хэсгийн болон унтуулгатай хийдэг. Шинжилгээ 15 минут орчим үргэлжлэх ба бие эвгүйтэх, өвдөх зовиур тохиолдох нь маш бага. Бүдүүн гэдсээ жил бүр дурандуулснаар бүдүүн гэдэсний өвчнийг тэр дундаа хавдрын өвчнийг эхний үед нь оношлох боломжтой ба эрт үед эмчийн тусламж авснаар эмчилгээний үр дүн 90% хүрдэг байна.
Та жил бүр дурандуулах боломжгүй тохиолдолд шулуун гэдэснээс цус гарах, хүндрэх тоо, хэмжээ өөрчлөгдөх, гэдэс дотор өвдөх шинж тэмдэг илэрвэл заавал дурандуулаарай.
Бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийлэх зөвөлгөө
• 45 нас хүрсэн бол жил бүр бүдүүн гэдсээ дурандуулах
• Давс өөх тосыг бага хэрэглэх
• Өдөр бүр хангалттай хэмжээний ус уух
• Нүүрс ус, ашиггүй өөх тос ихээр агуулсан түргэн хоол хэрэглэхгүй байх
• Хоолондоо шинэ ногоо, жимс ихээр хэрэглэх
• Ширхэглэг ихтэй буюу эслэг ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх
• Тамхи татах, архи уух зэрэг хорт зуршлаас татгалзах
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..