© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Бөөр судлал

Б.Нурбол эмчийн зөвлөгөө. Та (эрчүүд) сууж шээдэг үү?

Та (эрчүүд) яагаад сууж шээх ёстой вэ?

Мэдээж бидний ихэнх энэ асуудалд нэг их анхаарал хандуулдаггүй. Тиймээс танд сонирхолгүй санагдвал хэн ч гайхахгүй. Эрчүүд 00 ороод хүндрэх гэж байгаа юм шиг сууснаа шээчихээд босно гэхээр төсөөлөгдөхгүй байна уу? Хэцүү санагдаж байна уу? Тэгвэл та доорх зөвөлгөөг нэг уншаад үзээрэй.

Сууж шээснээр бидний бид ямар өөрчлөлт гарах вэ?

  • Сууж шээснээр суултуур, 00-ын өрөө болон таны хувцас бохирдохгүй.
  • Босож шээхээр таны давсаганд тодорхой хэмжээний шээс үлддэг байна. Жил өнгөрөх тусам үлдэх шээсний хэмжээ нэмэгддэг. Үлдэгдэл шээсний хэмжээ ихэссэнээр ойр ойрхон шээс хүрдэг болон. Суух үед аарцгийн (таазны ёроолын) булчингууд чангарч та давсагаа бүрэн суллаж чадна. Босож шээх үед аарцгийн булчингууд суларч давсаг бүрэн сулрахүй.
  • Давсагт үлдэгдэл шээс ихсэхээр шээсний тунадас үүснэ. Шээсний тундаст нян ихсэж, өгсөх замын халдвар үүсэж бөөрний үрэвсэл үүснэ. Бөөрний өвчтэй болох магадлалыг ихэсгэнэ.
  • Давсагны шээсний тундаст шээсний давснууд тунарч давсагны чулуу үүснэ.
  • Байнга сууж шээж аарцгийн булчингуудыг чангалсанаар түрүү булчирхайн үйл ажиллагаа сайжирч түрүү булчирхайн хоргүй томролоос сэргийлнэ.
  • Байнга сууж шээснээр бөөрний үрэвсэл, давсагны чулуу, түрүү булчирхайн өвчнөөс сэргийлэхээс гадна бүдүүн гэдэсний хорт хавдар, мухар олгойн үрэвсэл, архаг суулгалт, шамбарам зэрэг өвчлөлөөс сэргийлдэг ач холбогдолтой.
  • Сүүлийн үед суултуур дээр суусан атлаа явган суух байрлалыг бүрдүүлдэг зориулалтын гишгүүртэй 00-ын суултуур хэрэглээнд өргөнөөр нэвтэрсэн ба АНУ болон Европын холбооны улсуудын эмч нар иргэдэд зөвлөдөг болсон.
  • Явган суух байрлалд аарцгийн булчингууд илүү сайн ажилладагийг санаарай.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..