© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

Б.Буянтогтох: COVID-19-ийн хөнгөн өвчтөн витамин С, Д хэрэглэж, дархлаагаа дэмжин хүндрэлгүйгээр эдгэрэх боломж бий

Гэрээр эмчлүүлж байгаа иргэд гэр бүлийн бусад гишүүддээ халдвар тараахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Тэрбээр "Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд нэн түрүүнд өөрийгөө маш сайн ажиглах хэрэгтэй. Тодруулбал, гар утсанд нь мессежээр очиж байгаа линк дээр дарж ороод өөрийн биеийн ерөнхий байдлыг үнэлэх боломжтой.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид өөрийн биеийн байдлыг маш тодорхой, үнэн зөв мэдээлэх ёстой. Түүнээс гадна гэр бүлийн бусад гишүүнд халдвар тараахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Коронавируст халдварын хөнгөн хэлбэрт тусгайлсан, өвөрмөц эмчилгээ харьцангуй их биш. Тиймээс томуугийн үеийн ерөнхий эмчилгээтэй төстэй эмчилгээг гэрийн нөхцөлд хийх боломжтой.

Тухайлбал, витамин С, Д уух болон биеийн дархлаагаа дэмжих дээр анхаарахад хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст тодорхой хугацааны дараа хүндрэл өгөхгүйгээр эдгэх бололцоо бий" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..