Байнга хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд та өөрөө ч бас өөрчлөгдөж анагаахын зарим талын мэдлэгийг олж авах хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу. Эргэн тойронд байгаа боломжуудаа ашигла. Мэдлэгийг олж ав. Ингэсэн тохиолдолд та хүмүүний амьдралд тохиолдож болох ихэнх өвчнөөс сэргийлж, зайлсхийх боломжтой. Эргээд сэдэв ороход мэдээж нянгийн синдром гэж ойлголт одоогоор сонсоогүй л байна. Гэхдээ та бидний бие махбодод ашигтай нян гэж байдаг бөгөөд анагаах ухаанд пробиотик гэж нэрлэдэг. Пробиотикүүд хүний гэдсэнд тэр дундаа бүдүүн гэдсэнд их байрлах бөгөөд хүний биед дараах нөлөөг үзүүлнэ:
Ашигтай нян багасаж болох уу?
Анагаах ухаанд ашигтай нян багасаж, ашиггүй нян ихсэхийг дисбактериоз гэж нэрлэдэг. Ашигтай нян багассанаар чихрийн шижин, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, хавдар, таргалалт гэх мэт олон өвчний шалтгаан болдог байна.
Ашигтай нянгийн тоо хэмжээг яаж хэвийн байлгах вэ?