© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

ТАНД ТУСАЛЪЯ: Элэгний В, С вирусын эмийн жорыг хаана бичүүлэх вэ?

ТАНД ТУСАЛЪЯ: Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд элэгний B, C вирусын эмийн жорыг бичүүлэхтэй холбоотой асуултууд ирж байна. Тодруулбал, “Сайн байна уу. Би хөдөө орон нутагт амьдардаг. Хотод ирээд Элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдаж шинжилгээ өгөхөд элэгний B, C вирустэй гэж гарсан. Элэгний В, С эмийн жороо хаана очиж бичүүлж авах вэ?” гэж асуусан иргэнд хариулт өгье.
 
- Элэгний В вирусын эмний цахим жорыг Өрх, Сум тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, бичүүлнэ.
- Харин В, С вирусын эмийг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Клиникийн эмнэлэг зэрэг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталгаажсан B, C вирусын жор бичих эрх бүхий эмч нарт үзүүлж, цахим жороо бичүүлэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..