-Нүд улайх өвдөхөд хөхний сүү дусаадаг. Энэ зөв үү. Хөхний сүүний найрлагын талаар хэлж өгөөч?
-Эхийн хөхний сүү бусад амьтныхтай адилхан. Өөрийн үр төлийг бүрэн хангалттай тэжээх эрүүл чийрэг байлгах, дархлааг нь өгөх зэрэг бүх шим тэжээлийг агуулсан хамгийн сайн тэжээл. Эхийн сүүнээс илүү тэжээл байдаггүй. Үндсэн найрлагад уургууд, өөх тос, чихэрлэгийн зүйл, витаминууд, дархлааны бодисууд байдаг. Хүн төрөлхтөн шинээр зохиох аргагүйгээр, төгс хэлбэрээр бүтээгдсэн тэжээл. Тиймээс хөхний сүү илүү гараад байгаа бол асгахгүй аль болох настай хүмүүс, хүнд өвчтэй хүнд өгвөл муухан эмнээс сайн эмчилгээ болно. Харин нүд өвдөхөд дусаавал нүдийг өвтгөж байгаа нянд ч маш сайн тэжээл болох тул дэмий. Түүний оронд нүдний дусаалга өдөрт 4-5 удаа дусаахад хэд хоноход л гайгүй болно.
-Нүд бол хамгийн чухал эрхтэн. Сүүлийн үед компьютер их ширтдэгээс болоод юмуу нүдний даралт ихсэх өвчин их гарах боллоо гэж ярьдаг болж. Энэ өвчний талаар ойлголт өгөөч?
-Нүдний даралт ихдэх өвчин буюу глауком бол нүдний хамгийн түгээмэл өвчний нэг. Дэлхий даяар хүн сохор болох хоёр дахь үндсэн шалтгаан болдог. Эхнийх нь болор цайх, хоёр дахь нь глаукома. Болор цайх нь харьцангуй гайгүй. Болорыг солиод эргээд юм хардаг болдог. Гэтэл глаукома өөр онцлогтой. Цагийг нь олж зөв эмчилгээ хийхгүй бол бүр сохроод эргэлтгүй болох тохиолдол маш элбэг. Настай хүмүүст ихэвчлэн тохиолддог ч залуучуудад бас тохиолддог. Хүмүүс ном уншихаар харахгүй байна. Нүдэндээ бүр ойртуулахаар харж байна гээд байдаг. Энэ зовиур бол глаукомынх биш юм. Нүд бол ерөнхийдөө зургийн аппараттай их ижилхэн. Урд талдаа хоёр линзтэй. Нэг нь бидний сайн мэддэг болор. Зургийн аппаратнаас ялгаатай нь линз нь сунадаг агшдаг. Тийм болохоор фокусаа тохируулж болдог. Хоёр дахь линз бол урд талд нь байдаг эвэрлэг. Бидний нүдний урд талд байгаа хэсэг л дээ. Тэгэхээр хоёр линзтэй аппарат байх нь. Монголчууд хонины чанасан толгой иддэг болохоор нүдийг сайн мэдэх байх. Чанахаар цагаан болчихдог целлоид шиг зүйл байдаг. Тэр бол шиллэг эд нь. Нүдний хамгийн гол хэсэг нь ард талд нь байдаг торлог бүрхэвч юм. Ретина ч гэдэг. Зургийн аппратаар бол сенсор нь буюу мэдрэгч юм. Нүдний даралт ихдэх өвчин гэдэг бол үнэхээр л нүдэн доторх даралт нь ихдэх өөрчлөлт байдаг. Нүдэн доторх даралт тодорхой хэмжээтэй байхгүй бол жаахан л өөрчлөгдвөл торлогийн том талбайд байгаа мэдрэлийн үзүүрүүд дээр дарж үхүүлэх хүртэл өөрчлөлт өгнө. Та нар механикаар хурууны өндгөөрөө ч гэсэн нүдээ дараад үзээрэй. Жаахан л удаан дарахад зүрхний цохиолт удаан болоод ирдэг. Болорын урд талд хүүхэн хараа өргөсч нарийсч байдаг шүү дээ. Хүүхэн харааны урд, хойно хоёр хөндий үүсч байдаг. Энэ хоёрын хооронд шингэн үргэж урсаж байх ёстой. Шингэн хойд хөндийд үүсч нүдийг гаднаас нь нулимс нь норгож арчиж байдаг шиг, үргэлж хөдөлж байдаг хүүхэн харааг, бас болорыг чийглэж тосолж байдаг механизм юм. энэ шингэний илүүдэл нь үргэлж урагшаа гадагшилж байдаг. гэтэл энэ нь ажиллахаа больж, шингэн гадагшаа гарч чадахаа больсноос дотор талын даралт нь ихэсч эхэлдэг. Нүдний дотор талын даралт ихсэхээр торлог дээр байгаа мэдрэлийн нүцгэн үзүүр дээр дарж эхлэн, улмаар мэдрэлийн үзүүрүүд үхжээд эхэлдэг. Үүнийг л глауком өвчин гэж гэдэг. Ер нь бол архаг явцтай бас заримдаа хурц хурдан өрнөж болдог өвчин. Хурц гэхийн тухайд, шингэн наашаа гарч байдаг механизм ажиллахаа больж, огцом даралт ихсээд мэдрэлүүд үхэждэг. Тэгвэл толгой маш их өвдөнө, бөөлжинө, огиулна, юм харахаа больж, харах талбай гаднаасаа хаагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин аажим бол мэдэгдэхгүй яваад байх тохиолдол байна. Учир нь харах талбай анхнаасаа хязгаарлагдаж, бүүдийж, бүдгэрээд яваад байдаг. Глауком бол нэлээд түгээмэл өвчин. Гэхдээ зөвхөн нүдний өвчин учраас бусад эмч нар анзаарахгүй тохиолдол бий. Тэгэхээр нүдний бусад өвчнөөс гадна толгой өвдөх, ханиад хүрсэн байх, ялангуяа даралт ихдэх өвчнөөс ялгаж оношлох хэрэгтэй. Глауком бол их сонин өвчин л дөө. Хар арьстай хүмүүст маш өндөр хувьтай тохиолддог. Хүүхэн харааны эргэн тойронд солонгон бүрхэвч байдаг шүү дээ. Зарим хүнийх хар, заримынх нь цэнхэр, биднийх ихэнх нь бор. Афиркийн хүмүүсийнх бол шингэн цагаан нааш цааш шилжүүлэх систем нь амархан хатуурдаг, хаагдаг шиг байгаа юм. Бусад орных бол харьцангуй гайгүй.
-Өөр өвчнөөс болоод нүдэнд нөлөөлнө гэж байх уу. Эсвэл нүдний даралт нь цэвэр нүдний өвчин үү?
-Зөвхөн нүдний өөрийнх нь өвчин. Тэгэхээр хүний нас, хөгшрөлттэй хамаатай. Генийн урьдчилсан нөхцөл байх магадлал өндөр. Солонгон бүрхэвч нь амархан хатуурч, соривжиж хаагддаг. Хүний нүдний даралтыг жин тавиад үзчихэж болдог. Мөн орчин үед агаараар буудаад үзчихдэг болсон. Ойролцоогоор мм м.у.б-ын даралтаас бага байх ёстой. Одоо нүдний холыг харах үүрэг юм уу, хөдөлгөөн нь бага болоод, компьютер ширтэн, гимнастик хийхгүй болчихсоноос үүсч байна гэсэн үг. Нэг юм удаан гөлрөөд байх нь муу нөлөөтэй. Иймээс хүмүүс нүдний даралтаа үзүүлж байсан нь дээр. Нүдний даралтын өмнө мөн эм хэрэглэдэг байсан. Сүүлийн үед маш олон төрлийн эм манайд орж ирж байгаа. Ер нь бол нүдний даралт ихтэй, даралт нь нэлээд өндөр, сайн буухгүй байгаа хүн цүнхэндээ үргэлж эм авч явж байх ёстой. Өдөрт 2-3 удаа дусааж бай. Тэгэхгүй бол нэг л өдөр арын торлог бүрхэвчид байгаа мэдэрлийн эсүүд ажиллахгүй болж, хагалгаа хийж, эм уугаад ч нүдтэй болохын аргагүй өөрчлөлт гардаг аюултай өвчин. Хүн шөнөдөө зуугаад удаа эргэж хөрвөөдөг. Тэгэхгүй бол хэвтэж байгаа мэдрэл дарагдаж, чилнэ. Тэрэнтэй адилхан мэдрэл дээр нь үргэлж дарчихна гэсэн үг. Нүднийх нь нүцгэн байгаа мэдэрлийн төгсгөл дээр дараад байхаар тэр төгсгөлүүд үхэж эхэлдэг.
-Нүдний даралт ихсэх өвчинд уламжлалт эмчилгээ бий юу?
-Ардын эмчилгээ талдаа ер нь юм байхгүй. Харин анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг сонирхуулж болно. Төрөлхийн сохор юм уу, эс бол нүдний даралтаас болоод торлог нь үхэжчихсэн хүмүүс фотоппаратны мэдрэгч тавиад, тэндээсээ утас дамжуулаад, тархины харааны хэсэг дээрээ аваачиж суулгаад байгаа. Тархи энэ хоёр хоорондоо яаж холбогдож ажиллаж байгааг мэдэхгүй байгаа хэрнээ хар таамгаар тавьж байна. тэр нь их амжилттай болж сүүлийн үед бүр төрөлхийн сохор байсан хүмүүс ч хар цагаан муухан зургийн хэмжээнд хардаг болж байгаа. Тэгэхээр энэ технологи хөгжвөл муухан хүндтэй хүн нүдээ авахуулаад, оронд нь яг ижилхэн өнгөтэй камер суулгаж, нааш цааш нь татдаг, ойртуулдаг болж магадгүй л юм.
-Байгалиас заяасан хамгийн сайхан бэлэг хол хараа. Харааны гажигтай болчихсон хүмүүс лазерын хагалгаа хийлгэх болж. Үүний сөрөг нөлөө бий юу. Манайд хийдэг үү?
-Хүн болсны төлбөр, хотжилтын төлбөр дэндүү үнэтэй хүнд тусч байна. Үүний нэг нь хараа муудах үзэгдэл. Хол ойрын хараа муудах нь сүүлийн үед эрс нэмэгдлээ. Дээр нь нэг ангийн 30 хүүхдээс хоёр, гурав нь харааны шилтэй байсан бол одоо яг эсрэгээрээ болчихож. Үүнээс ангижрахын тулд контактын линз ашигладаг. Энэ нь өдөр болгон авч зүүх, шороо тоос орох гээд асуудал ихтэй. Түүний оронд харааны шил зүүх, лазерын зүслэг хийлгэхээс илүү арга гарсан нь лазик гэж арга. Нүд бол камертай адилхан бүтэцтэй эрхтэн. Урд талд нь хоёр линз, эвэрлэг, болортой. Эвэрлэгийн хэсгийн гэрэл хугалах байдлыг хүн болгоны хараанд тохируулах 10 минутын хагалгааг лазераар хийж байна. Лазикс гэж нэрлэдэг. Үүний төлөө гадаад руу Энэтхэг ч юм уу зардал чирэгдэл ихтэй. Хүний нүдний эвэрлэгийн хэсэгт гэрэл хугалах чадварыг нэмэгдүүлэх хагалгаа хийхдээ эвэрлэгийн хэмжээтэй цагиргаар дарж, эвэрлэгийг дангаар нь ялгаж тусгаарлана. Эвэрлэгийн дээд хэсгийг мэс заслын тусгай хутгаар 20 хувь хүртэл хуулаад сөхчихнө. Дотор талын хэсгийг компьютерт урьдчилан тооцоолсноор “буудуулж”-14 байсан харааг 0 буюу хэвийн хараатай болтол бууруулж болдог. Үүнд ямар ч оёо байхгүй. Эвэрлэг нь маш хурдан эдгэрдэг учраас 20 минутын дараа гэртээ ч харьж болно. Гэхдээ хагалгааны дараа доргиж, хөдөлгөж болохгүй.
-Хүн бүрийн хагалгааны өөрчлөлт өөр байгаа. Тиймээс энэ хагалгааг хийлгэх боломжгүй нөхцөл, шалтгаан байх болов уу?
-Ерөнхийдөө контакт линз удаан зүүгээд нүдний эвэрлэг нь элэгдэж, хотойж, нимгэрсэн байх юм бол хаана ч хагалгаа хийхэд төлөвтэй. Яагаад гэвэл эвэрлэг хэсгээс сөхөж “буудах” бололцоогүй болчихдог. Хийсэн ч -14-ийг лав 0 болгож чадахгүй. Контакт линзийг хувцас, үс зүсэндээ тохируулж өнгө өнгөр нь зүүх нь эрүүл мэндэд л лав байж болохгүй асуудал. Түүний оронд нүдний шил зүүсэн нь дээр. Дээрх хагалгааг ойрын хараанд хийлгэх нь зохистой биш. Үүнийг дагаад холын хараа муудчих эрсдэлтэй.
-Нүдний мах авахуулах нь хараанд муугаар нөлөөлөх үү. Нүдний уг руу хүчтэй хатгаж өвдөөд байгаа нь юуных вэ. Нүдний мах ер нь юунаас болж ургадаг вэ. Авхуулахад ахиад ургах уу. Нүдэнд бас өөр ургадаг гэсэн. Энэ нь махнаас өөр үү?
-Нүдний мах авхуулах нь хараанд нөлөөлөхгүй. Ер нь бол нүдний мах байх ёстой. Нүдний мах байгаа өнцөгт нулимсны суваг бий. Өдөржин хүний нүднээс нулимс гарч байдаг. Тэгээд хүн өдрийн турш минутад 5-10 удаа нүдээ цавчиж, гарч байгаа нулимсаараа нүдээ норгож байдаг. Тэр нулимс гадагшаа гарахгүй, нүдний дотор талын булангаар тэр дотор талын булангаар тэр дотор байдаг сувгаар хамар руу орж байдаг. Тэр сувган дээр шороо ороод ч юм уу бохирдоод муухай болчихвий гэж хамгаалсан нүдний мах наалд талд нь байдаг. Тэгэхээр нулимс махандаа сэмхэн шургаад суваг руу орж байх ёстой байх нь. Гэтэл Монгол шиг салхитай нартай, ялангуяа салхитай газар нөгөө мах нь салхинд, хүйтэн агаарт, шороо тоосонд цочроод түүнээсээ болоод томорч ургадаг. Тэр нь гэхдээ махсаад байх юмгүй, өөх байдаг. Өөх бага зэрэг ургасан байх нь гайгүй. Гэтэл ургасаар байгаад нүдний хар руу, ялангуяа хүүхэн хараа руу орж ирээд, хараа хаах хэмжээнд хүрдэг. Хоёрдугаарт, нүдний гадна талын давхарга дээр үрэвсэл явагдаж эхэлдэг. Тийм учраас авахуулах шаардлагатай болдог. Түүнээс биш хараанд нөлөөлөхгүй. Авахуулсны дараа дахин ургадаггүй.