Хүлээгдлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорилоо
Эмнэлгүүд хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд зохион байгуулалтын олон ажлыг санаачлан хийжээ. Ачаалал ихтэй кабинетийг 2 ээлжтэй болгох, үзлэгийн өдрийн цагийг уртасгах, боолтыг амбулаторид хийх, утсаар захиалга авах, эмч, ажилчдыг нэмж ажиллуулах, орны менежментийг сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн 7 хоног бүр хүлээгдлийг шуурхайгаар хэлэлцдэг болсон байна. 2014 онд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийн 93,2%-ийг, оношилгооны кабинетын хүлээгдлийн 58,1%-ийг 1-3 хоног болгон ойртуулжээ.
Хүлээгдэл чирэгдлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажлуудаас дурдвал Ерөнхий сайдын багцаас 29,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 аймагт оношилгооны төв байгуулсан. Ингэснээр орон нутгаас нийслэлд оношилгоо, шинжилгээ хийлгэхээр ирэх иргэдийн урсгал 30-40 хувиар буурсан бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхи сайжирч, лавлагаа төвүүдийн ачаалал буурсан байна. Телемедицины сүлжээнд бүх аймгуудыг холбож, зайнаас оношлох, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг тогтмол хийдэг боллоо. Мөн нэгдсэн эмнэлгүүдэд хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгдэв. Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний тоо, чанарыг нэмэгдүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдийг бодлоготойгоор мэргэшүүлэн сургаж байгаа ба зүрхний хэт авиан оношилгоонд эмч нарыг мэргэшүүлж, хими эмчилгээний чиглэлээр хавдар судлалын эмч нарыг сургаснаар хими эмчилгээг зарим аймгийн нэгдсэн эмнэлэгт хийж эхэллээ. Мөн Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтй аймгууд гемодиализын тасагтай болжээ. 2012 онд 100 хүрэхгүй өвчтөнд гемодиализын тусламж үзүүлдэг байсан бол 2014 онд 360 гаруй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж, хүртээмж 3 дахин нэмэгдлээ. Ийнхүү хүлээгдэл чирэгдлийг бууруулах, иргэндээ ойр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлүүдийг хийлээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд албан бус төлбөрийг бууруулахаар зарим ажлыг эхлүүлээд байна
2015 оноос эхлэн зүрхний гажиг, зүрхний ишемит өвчин, артерийн судасны эмгэгүүд, тархи, мэдрэл, бүдүүн шулуун гэдэс, бөөр, чих хамар хоолойн эмгэг, гэмтэл бэртлийн мэс заслын үед хэрэглэгдэх өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгслийн зардлын 75% буюу 13,6 тэрбум ₮-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийн ачаар иргэн 0,3-10,4 сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын хэрэгслийн зардлыг хөнгөлүүлэх боломжтой болж байна.
“Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт”-ыг Эрүүл мэндийн сайдын 223 дугаар тушаалаар баталж, эрүүл мэндийн салбарын төлбөртэй тусламж, үйлчилгээг цэгцэллээ. “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г боловсрууллаа. Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жишиг хэмжээ батлагдсанаар нийт эрүүл мэндийн байгууллагууд ижил төрлийн тусламж, үйлчилгээг ижил тарифаар үзүүлэх боломж бүрдэж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55000 төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсан бол 2015 оноос эхлэн 1 удаад улирлын дүнгээр буюу 165000 төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой боллоо.
2015 оноос эхлэн Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн өдрийн эмчилгээг болон өдрөөр эмчлүүлэх уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр иргэдэд өдрөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдахад томоохон хөнгөлөлт болох нь дамжиггүй юм.
Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтэрнэ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бодит өртгөөр санхүүжүүлэх хүрээнд
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг батлах тухай” 2013 оны 459/280/182 хамтарсан тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олгох зардлын хэмжээг нэмэгдүүлж, бодит өртөгт ойртууллаа. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд олгох санхүүжилтийн хэмжээг 25 хувиар, амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлыг 42 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Энэхүү тушаал хэрэгжиж эхэлснээр даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлөх төлбөрийн хэмжээ буурч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд
Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг 2014 онд 2 үе шаттайгаар нийт 19 хувь (28.6 тэрбум төгрөг)-аар нэмэгдүүлсэн ба үр дүнгийн мөнгөн урамшуулалд 2013 онд нийт 14.6 тэрбум төгрөг, 2014 онд нийт 18.0 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Эрүүл мэндийн ажилтны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг даруй 2 дахин нэмэгдүүлснээр уг тэтгэмжийн санхүүжилтэнд 2013 онд 11,7 тэрбум төгрөг, 2014 онд 17,1 тэрбум төгрөгийг зарцуулж байна.
Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнд олгосон тэтгэмжийн хэмжээ 2010 онд 246 сая, 2011 онд 379 сая, 2012 онд 15,8 тэрбум, 2013 онд 3,3 тэрбум, 2014 онд 3,6 тэрбум болж өсчээ. Энэхүү хөтөлбөр нь хөдөө, орон нутагт эмч нар тогтвор суурьшилтай ажиллахад ихээхэн хөшүүрэг болж байна.
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад төрөөс үзүүлэх дэмжлэг жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2013 онд 849 их эмч, 545 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд хамрагдаж нийт 1,3 тэрбум төгрөг, 2014 онд 2,4 тэрбум төгрөг зарцууллаа.
Зардалгүйгээр заавал хэвшүүлэх ажил - Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг нэвтрүүллээ
Эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлагыг өөрчлөх тухай Эрүүл мэндийн сайдын 2013 оны 344 тоот тушаалаар “Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ”-г эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлж эхлээд байна. Иргэдэд ээлтэй орчин, үйлчилгээ, хандлагыг бий болгож, олон улсын жишигт хүрэхүйц эмнэлэг болох эрмэлзэлтэй олон байгууллагууд энэ хугацаанд өөрсдийн өнгө төрхийг бүрдүүлээд буй. Тодруулбал, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүд энэ чиглэлээр салбартаа туршлага болон ажиллаж байна. АӨСҮТ-д сэтгэлд нийцсэн угтах, эргэх, үйлчилгээг нэвтрүүлж, эрүүл ахуй, эмнэлгийн орчинг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлжээ. Улмаар тус төв нь олон улсын чанарын стандарт хангасан байгууллага болж, ISO 9001:2008 гэрчилгээг авч баталгаажсан юм. Энэхүү ажлын үр дүнд хамгийн гол нь ард иргэд эрүүл аюулгүй орчинд, сэтгэл ханамжтайгаар эмнэлгийн тусламж авах нөхцөл бүрдэж байгаа явдал юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэчлэл хийгдэж байна
“Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” стандартыг гаргаж, “Сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн статеги”, “Сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багц батлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалыг тус тус гаргалаа. Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 16 нэр төрлийн түргэвчилсэн оношлуурыг хуваарилан, эмч, мэргэжилтнүүдээ чадавхижуулах сургалтанд хамруулж байна.
Түүнчлэн аймаг, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэлийг хийж буй. Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг батлан энэ оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах ажлыг тогтмол хийж, өндөр хөгжилтэй орнуудад эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс заслын чиглэлээр сургаж байна. Тусламж үйлчилгээний тоо, нэр төрлийг нэмэгдүүлж эхэлснээс 11 аймагт оношилгооны шинэ төвтэй болж, бүх аймагт телемедициний сүлжээнд холбогдсон нь томоохон бүтээн байгуулалт боллоо. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гемодиализийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Улсын төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийг улсын хэмжээнд мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй “Лавлагаа төв” болгон өргөжүүлээд байна. Лавлагаа төвүүд тухайн тусламж, үйлчилгээнийхээ чиглэлээр улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангах чадавхийг бүрдүүлэн, тандалт судалгааны тогтолцоотой болж нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шуурхай удирдлагын шийдвэр гаргахад ашигладаг тогтолцоотой болов.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын судалгааг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах стретеги төлөвлөгөөг боловсруулан, “Эмнэлгийн тусламжийн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгалаа.
Дараах бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулж, мөрдүүллээ:
• Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх чиглэлээр 12 заавар
• Эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, хийгдэх үйл ажиллагааны жагсаалт, мэдээ, мэдээллийн журам
• Эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам
Мөн тусламж, үйлчилгээний хяналтын хуудсыг боловсруулан, нэвтрүүлж, мэс засал, хүлээн авах, төрөх өрөөг камержуулж, эрсдлээс сэргийлэх, өөрөө өөрөөсөө суралцах арга хэрэгсэл болгон ашиглаж байна.
Эх орондоо оношилж, эмчлэх чадавхийг бүрдүүлье
Монгол оронд оношилж эмчилж чадахгүй байгаа 33 өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан байдаг. Эдгээр өвчин эмгэгийг эх орондоо оношилж, эмчилдэг болох орчин нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж буй бөгөөд томоохон ажлуудаас дурдахад, эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, үр шилжүүлэн суулгах боломжтой боллоо. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд тусламж үзүүлэх чадавхи бүрдэв. Түүнчлэн тархины цус харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний технологи олон улсын жишигт хүрчээ.
2014 онд орон даяар эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө өргөн хүрээний ажлыг хийж байна
ЭХЭМҮТ-д анх удаа Перинатологийн төвийг байгуулж, 420 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа. Ингэснээр ургийн оношилгоо, удамшлын өвчнийг илрүүлэх шинжилгээ хийх боломж бүрдсэн. Мөн Анагаах ухааны удамзүйн лабораторийг шинээр байгуулж хромосомын шинжилгээг жил гаруйн хугацаанд хийгээд байна. Амьсгалын хүнд гачаалтай дутуу төрсөн нярайд сурфактант эмчилгээг ЭХЭМҮТ-д анх удаа хэрэглэж, 2013 онд 167 нярайд тусламж үзүүлсэн байна.
2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж “Нярайн тандалт судалгааны алба”-тай боллоо. Өсвөр үед ээлтэй 7 клиникийг байгуулжээ. Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг клиниктэй болсноор өсвөр насны хүсээгүй жирэмслэлтийг бууруулах, улмаар эхийн эндэгдлээс сэргийлэх, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэн эмчлэх, халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй юм.
Тусламж үйлчилгээнээс орхигдоод байгаа хүн амын бүлэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна
Эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн олон ажлуудыг зохион байгуулж хэвшээд байна. Эрчүүдийн эрүүл мэнд, оюутан залуус, настны эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих аянуудыг зохион байгуулж, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. 2013 онд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газраар батлуулсан байдаг. Мөн онд эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор JFPR-9136 MON төслийн санхүүжилтээр 418 сая төгрөгийн өртөг бүхий оношилгооны тоног төхөөрөмжийг ядуу, эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлдэг “Энэрэл” эмнэлэгт хүлээлгэн өгчээ.Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалаар “Өвчтөн, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” гэсэн уриатай Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн төлөвлөгөөг баталсан. Суурь шинэчлэлийн хүрээнд хүлээгдэл чирэгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлагыг өөрчлөх “Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ”-г нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, албан бус төлбөрийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэл, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлжээ.
Хүлээгдлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорилоо
Эмнэлгүүд хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд зохион байгуулалтын олон ажлыг санаачлан хийжээ. Ачаалал ихтэй кабинетийг 2 ээлжтэй болгох, үзлэгийн өдрийн цагийг уртасгах, боолтыг амбулаторид хийх, утсаар захиалга авах, эмч, ажилчдыг нэмж ажиллуулах, орны менежментийг сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн 7 хоног бүр хүлээгдлийг шуурхайгаар хэлэлцдэг болсон байна. 2014 онд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийн 93,2%-ийг, оношилгооны кабинетын хүлээгдлийн 58,1%-ийг 1-3 хоног болгон ойртуулжээ.
Хүлээгдэл чирэгдлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажлуудаас дурдвал Ерөнхий сайдын багцаас 29,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 аймагт оношилгооны төв байгуулсан. Ингэснээр орон нутгаас нийслэлд оношилгоо, шинжилгээ хийлгэхээр ирэх иргэдийн урсгал 30-40 хувиар буурсан бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхи сайжирч, лавлагаа төвүүдийн ачаалал буурсан байна. Телемедицины сүлжээнд бүх аймгуудыг холбож, зайнаас оношлох, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг тогтмол хийдэг боллоо. Мөн нэгдсэн эмнэлгүүдэд хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгдэв. Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний тоо, чанарыг нэмэгдүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдийг бодлоготойгоор мэргэшүүлэн сургаж байгаа ба зүрхний хэт авиан оношилгоонд эмч нарыг мэргэшүүлж, хими эмчилгээний чиглэлээр хавдар судлалын эмч нарыг сургаснаар хими эмчилгээг зарим аймгийн нэгдсэн эмнэлэгт хийж эхэллээ. Мөн Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтй аймгууд гемодиализын тасагтай болжээ. 2012 онд 100 хүрэхгүй өвчтөнд гемодиализын тусламж үзүүлдэг байсан бол 2014 онд 360 гаруй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж, хүртээмж 3 дахин нэмэгдлээ. Ийнхүү хүлээгдэл чирэгдлийг бууруулах, иргэндээ ойр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлүүдийг хийлээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд албан бус төлбөрийг бууруулахаар зарим ажлыг эхлүүлээд байна
2015 оноос эхлэн зүрхний гажиг, зүрхний ишемит өвчин, артерийн судасны эмгэгүүд, тархи, мэдрэл, бүдүүн шулуун гэдэс, бөөр, чих хамар хоолойн эмгэг, гэмтэл бэртлийн мэс заслын үед хэрэглэгдэх өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгслийн зардлын 75% буюу 13,6 тэрбум ₮-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийн ачаар иргэн 0,3-10,4 сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын хэрэгслийн зардлыг хөнгөлүүлэх боломжтой болж байна.
“Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт”-ыг Эрүүл мэндийн сайдын 223 дугаар тушаалаар баталж, эрүүл мэндийн салбарын төлбөртэй тусламж, үйлчилгээг цэгцэллээ. “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г боловсрууллаа. Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жишиг хэмжээ батлагдсанаар нийт эрүүл мэндийн байгууллагууд ижил төрлийн тусламж, үйлчилгээг ижил тарифаар үзүүлэх боломж бүрдэж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55000 төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсан бол 2015 оноос эхлэн 1 удаад улирлын дүнгээр буюу 165000 төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой боллоо.
2015 оноос эхлэн Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн өдрийн эмчилгээг болон өдрөөр эмчлүүлэх уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр иргэдэд өдрөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдахад томоохон хөнгөлөлт болох нь дамжиггүй юм.
Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтэрнэ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бодит өртгөөр санхүүжүүлэх хүрээнд
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг батлах тухай” 2013 оны 459/280/182 хамтарсан тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олгох зардлын хэмжээг нэмэгдүүлж, бодит өртөгт ойртууллаа. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд олгох санхүүжилтийн хэмжээг 25 хувиар, амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлыг 42 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Энэхүү тушаал хэрэгжиж эхэлснээр даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлөх төлбөрийн хэмжээ буурч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд
Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг 2014 онд 2 үе шаттайгаар нийт 19 хувь (28.6 тэрбум төгрөг)-аар нэмэгдүүлсэн ба үр дүнгийн мөнгөн урамшуулалд 2013 онд нийт 14.6 тэрбум төгрөг, 2014 онд нийт 18.0 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Эрүүл мэндийн ажилтны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг даруй 2 дахин нэмэгдүүлснээр уг тэтгэмжийн санхүүжилтэнд 2013 онд 11,7 тэрбум төгрөг, 2014 онд 17,1 тэрбум төгрөгийг зарцуулж байна.
Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнд олгосон тэтгэмжийн хэмжээ 2010 онд 246 сая, 2011 онд 379 сая, 2012 онд 15,8 тэрбум, 2013 онд 3,3 тэрбум, 2014 онд 3,6 тэрбум болж өсчээ. Энэхүү хөтөлбөр нь хөдөө, орон нутагт эмч нар тогтвор суурьшилтай ажиллахад ихээхэн хөшүүрэг болж байна.
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад төрөөс үзүүлэх дэмжлэг жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2013 онд 849 их эмч, 545 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд хамрагдаж нийт 1,3 тэрбум төгрөг, 2014 онд 2,4 тэрбум төгрөг зарцууллаа.
Зардалгүйгээр заавал хэвшүүлэх ажил - Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг нэвтрүүллээ
Эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлагыг өөрчлөх тухай Эрүүл мэндийн сайдын 2013 оны 344 тоот тушаалаар “Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ”-г эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлж эхлээд байна. Иргэдэд ээлтэй орчин, үйлчилгээ, хандлагыг бий болгож, олон улсын жишигт хүрэхүйц эмнэлэг болох эрмэлзэлтэй олон байгууллагууд энэ хугацаанд өөрсдийн өнгө төрхийг бүрдүүлээд буй. Тодруулбал, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүд энэ чиглэлээр салбартаа туршлага болон ажиллаж байна. АӨСҮТ-д сэтгэлд нийцсэн угтах, эргэх, үйлчилгээг нэвтрүүлж, эрүүл ахуй, эмнэлгийн орчинг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлжээ. Улмаар тус төв нь олон улсын чанарын стандарт хангасан байгууллага болж, ISO 9001:2008 гэрчилгээг авч баталгаажсан юм. Энэхүү ажлын үр дүнд хамгийн гол нь ард иргэд эрүүл аюулгүй орчинд, сэтгэл ханамжтайгаар эмнэлгийн тусламж авах нөхцөл бүрдэж байгаа явдал юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэчлэл хийгдэж байна
“Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” стандартыг гаргаж, “Сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн статеги”, “Сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багц батлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалыг тус тус гаргалаа. Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 16 нэр төрлийн түргэвчилсэн оношлуурыг хуваарилан, эмч, мэргэжилтнүүдээ чадавхижуулах сургалтанд хамруулж байна.
Түүнчлэн аймаг, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэлийг хийж буй. Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг батлан энэ оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах ажлыг тогтмол хийж, өндөр хөгжилтэй орнуудад эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс заслын чиглэлээр сургаж байна. Тусламж үйлчилгээний тоо, нэр төрлийг нэмэгдүүлж эхэлснээс 11 аймагт оношилгооны шинэ төвтэй болж, бүх аймагт телемедициний сүлжээнд холбогдсон нь томоохон бүтээн байгуулалт боллоо. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гемодиализийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Улсын төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийг улсын хэмжээнд мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй “Лавлагаа төв” болгон өргөжүүлээд байна. Лавлагаа төвүүд тухайн тусламж, үйлчилгээнийхээ чиглэлээр улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангах чадавхийг бүрдүүлэн, тандалт судалгааны тогтолцоотой болж нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шуурхай удирдлагын шийдвэр гаргахад ашигладаг тогтолцоотой болов.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын судалгааг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах стретеги төлөвлөгөөг боловсруулан, “Эмнэлгийн тусламжийн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгалаа.
Дараах бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулж, мөрдүүллээ:
• Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх чиглэлээр 12 заавар
• Эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, хийгдэх үйл ажиллагааны жагсаалт, мэдээ, мэдээллийн журам
• Эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам
Мөн тусламж, үйлчилгээний хяналтын хуудсыг боловсруулан, нэвтрүүлж, мэс засал, хүлээн авах, төрөх өрөөг камержуулж, эрсдлээс сэргийлэх, өөрөө өөрөөсөө суралцах арга хэрэгсэл болгон ашиглаж байна.
Эх орондоо оношилж, эмчлэх чадавхийг бүрдүүлье
Монгол оронд оношилж эмчилж чадахгүй байгаа 33 өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан байдаг. Эдгээр өвчин эмгэгийг эх орондоо оношилж, эмчилдэг болох орчин нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж буй бөгөөд томоохон ажлуудаас дурдахад, эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, үр шилжүүлэн суулгах боломжтой боллоо. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд тусламж үзүүлэх чадавхи бүрдэв. Түүнчлэн тархины цус харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний технологи олон улсын жишигт хүрчээ.
2014 онд орон даяар эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө өргөн хүрээний ажлыг хийж байна
ЭХЭМҮТ-д анх удаа Перинатологийн төвийг байгуулж, 420 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа. Ингэснээр ургийн оношилгоо, удамшлын өвчнийг илрүүлэх шинжилгээ хийх боломж бүрдсэн. Мөн Анагаах ухааны удамзүйн лабораторийг шинээр байгуулж хромосомын шинжилгээг жил гаруйн хугацаанд хийгээд байна. Амьсгалын хүнд гачаалтай дутуу төрсөн нярайд сурфактант эмчилгээг ЭХЭМҮТ-д анх удаа хэрэглэж, 2013 онд 167 нярайд тусламж үзүүлсэн байна.
2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж “Нярайн тандалт судалгааны алба”-тай боллоо. Өсвөр үед ээлтэй 7 клиникийг байгуулжээ. Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг клиниктэй болсноор өсвөр насны хүсээгүй жирэмслэлтийг бууруулах, улмаар эхийн эндэгдлээс сэргийлэх, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэн эмчлэх, халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй юм.
Тусламж үйлчилгээнээс орхигдоод байгаа хүн амын бүлэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна
Эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн олон ажлуудыг зохион байгуулж хэвшээд байна. Эрчүүдийн эрүүл мэнд, оюутан залуус, настны эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих аянуудыг зохион байгуулж, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. 2013 онд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газраар батлуулсан байдаг. Мөн онд эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор JFPR-9136 MON төслийн санхүүжилтээр 418 сая төгрөгийн өртөг бүхий оношилгооны тоног төхөөрөмжийг ядуу, эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлдэг “Энэрэл” эмнэлэгт хүлээлгэн өгчээ.