Микоплазмоз нь бэлгийн замаар дамждаг євчин. Онцгой нууцлаг байдлаараа бэлгийн замын бусад өвчнөөс ялгаатай гэж болно. Үүний улмаас энэ өвчнийг эмнэлэгийн лавлахуудад нэг бол оруулж, нэг бол хасч байдаг.
Одоогоор лабораторын шинжилгээгээр микоплазмозоос єєр ямар ч хорт бичил биет илрээгvй тохиолдолд шээс бэлэг эрхтэний бvх л үрэвсэлт євчнvvдийг нийтэд нь микоплазмоз гэж нэрлэх хандлага давамгайлаад байгаа билээ.
Шалтгаан
Энэхvv өвчин нь микоплазмын нэртэй бичил биетийн оролцоогоор vvсдэг гэж vздэг. Гэхдээ 70 төрлийн микоплазм байдгаас 11 нь л хүний эсэд шимэгчилж амьдардаг бөгөөд тэдгээрийн Mycoplasma hominis ба Mycoplasma genitalium гэж нэрлэдэг хоёр нь л микоплазмозыг үүсгэдэг.
Явц
Микоплазмууд нь биеэ даах чадвар тааруу болохоор зєвхєн хvний эсэнд бэхлэгдэж амьдардаг. Микоплазмозыг vvсгэдэг бичил биетvvд нь үтрээ болон шээс дамжуулах зам -д амьдардаг байна. Үтрээний дисбактериоз, трихомониаз, гарднерелез, гонорея (заг хvйтэн), хламидиоз, эсвэл герпесийн vед vтрээн дэх микоплазмын хэмжээ эрс ихэсдэг. Энэ vед л тэд єєрийн эзэн эсvvдийг гэмтээж эхэлдэг. Микоплазмозын vед шээс дамжуулах замын суваг, тvрvv булчирхай (эрэгтэй хvнд), умайн хvзvv(эмэгтэй хvнд), болон vтрээний салс (эмэгтэй хvнд) гэмтэх боломжтой.
Микоплазмоз нь зєвхєн жам ёсны бэлгийн хавьтлын үед л халдах боломжтой. Мєн микоплазмын ахуйн халдвар ч гэсэн шинжлэх ухаанд нотлогдоогvй.
Шинж тэмдэг
Євчний эхний шинж тэмдэг нь халдвар авснаас хойш гурван долоо хоног орчмын дараа илэрдэг. Гэвч микоплазмозоор євдєгсєдийн 40% -д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Тохиолдлын бэлгийн хавьталд орсны дараа шээс дамжуулах суваг (эрэгтэй хvнд) болон үтрээнээс (эмэгтэй хvнд) хэвийн бус ялгадас гарч эхэлнэ. Хэмжээ бага цайвар, бараг тунгалаг өнгөтэй ялгадас байна. Үvнээс гадна шээх vед бага зэргийн євдөлт өгөх, хєнгєн хорсох мэдрэмж тєрдєг.
Үр хєндєлт, сэтгэл хямрал, хэт даарах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэгт өвчин сэдэрч, хурцадах аюултай.
Үр дагавар
Хэрэв микоплазмозыг эмчлэхгvй бол хэсэг хугацааны дараа эрэгтэй хvнд түрүү булчирхайн үрэвсэл болон шээс дамжуулах сувгийн нарийсал vvсгэх аюултай. Харин эмэгтэй хvнд умайн гуурсны үрэвсэл болон наалдац, vргvйдлийн эрсдэл, умайн гадуурх жирэмслэлт зэргийг vvсгэх аюултай. Жирэмсэн хvнд ургийн гажгийн шалтгаан болж болно.
Оношлогоо
Микоплазмоз туссан байж болзошгүй үед эрэгтэйчvvдийн эмч, эсвэл эмэгтэйчvvдийн эмчид хандах нь зvйтэй. Мєн бэлгийн замын євчний мэргэжилтэнд очиж болно. Зєвхєн шинж тэмдгээр нь эмч оношилох боломжгvй болохоор маш олон шинжилгээ єгєх шаардлагатай болдог. Vvнд цус, шээсний шинжилгээ, сэжигтэй ялгадасыг шинжлvvлэх, халдвар илрvvлэх бактер ургуулах шинжилгээ болон ПГУ онош хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Микоплазмозын өөрөө эмчлэх гэсний хэрэггүй. Зєв эмчилгээг зєвхєн эмч л хийж чадна.